ТӨХ-ны дарга Д.Сугар ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Засгийн газрын
өчигдрийн хуралдаанаар оруулсаныг сайд нар дэмжжээ. Д.Сугар он гарсанаас
хойш ажил дээрээ байгаагүй тухай эх сурвалж мэдээлж байна. Хуульч, улс
төр судлаач тэрбээр 2006 оноос хойш төрийн өмчийг захиран зарцуулах
ажлыг удирдаж байсан юм.

ТӨХ-ны дарга Д.Сугар ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар оруулсаныг сайд нар дэмжжээ. Д.Сугар он гарсанаас хойш ажил дээрээ байгаагүй тухай эх сурвалж мэдээлж байна. Хуульч, улс төр судлаач тэрбээр 2006 оноос хойш төрийн өмчийг захиран зарцуулах ажлыг удирдаж байсан юм. Зарим хүн түүнийг энэ оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа гэж буй ч хуульд заасан хугацаа өнгөрчихсөн учир нэр дэвших боломжгүй. Түүний албан тушаалыг В.Энхболд залгуулан авах нь тодорхой болоод байгаа билээ. Харин яг хэзээ хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn