зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ган-Өлзий: Монгол зурагчид “National Geographic”-ийн зурагчдаас дутахааргүй ур чадвартай

2012-1-12
0
ЖИРГЭХ
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулж Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгаж иржээ. Тэрээр авсан бүтээлүүдээрээ “Хөх тэнгэрийн орноор” нэртэй үзэсгэлэн гаргаж үзэгчдэд толилуулж байгаа юм.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулж Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгаж иржээ. Тэрээр авсан бүтээлүүдээрээ “Хөх тэнгэрийн орноор” нэртэй үзэсгэлэн гаргаж үзэгчдэд толилуулж байгаа юм. Энэ залуу өмнө нь Солонгос, Япон, Хятад, Англи гээд олон орноор явж зураг авч байсан ч өөрийнхөө эх орноор аялаж зураг авахыг илүүд үздэг. Анхын үзэсгэлэнгээ нээгээд буй “Студи 11”-ийн захирал, зурагчин Г.Ган-Өлзийтэй ярилцлаа.  

-   - Дөрвөн сарын хугацаанд Монгол нутгаараа 25000 км замыг туулан аялжээ. Хэдэн аймгаар явсан бэ?

-       Дөрвөн сарын хугацаанд 21 аймгийн нутгаар 25000 км аялсан. Монгол орон маань уудам хязгааргүй. Нэг удаагийн аялалаар явж барахгүй. Үнэхээр их том. Гэхдээ  очиж үзэж болох сонирхолтой гэсэн газруудын ихэнхээр явж чадсан. Бид нар хотоос гарахдаа нар зөв эргээд Цонжинболдогоор дамжаад Хэнтий аймаг орсон. Цаашаа Дорнод ороод тэндээсээ Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь гэж явсаар хамгийн сүүлд Баян-Өлгий ороод наашаа Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгээр яваад ирсэн. Нар зөв тойрсон байгаа биз. Энэ бүх аймгуудад байгалийн бүхий л төрлийн бүсүүд байгаа юм.

-        - Говь, Хангай нутгуудаар явахдаа тэр нутгийн юуг нь онцолж дурандаа буулгасан бэ?

-       -Ер нь аялал маань нэгдүгээрт Монгол орны байгалийн сайхан зургийг авах. Хоёрдугаарт түүх соёлын дурсгалт газрууд болон төрийн хамгаалалттай газар нутгуудын зургийг авах. Гуравдугаарт нүүдэлчдийн зан заншил, ахуй соёл, хүмүүс хөдөө орон нутагт яаж амьдарч байна гэдэг зургийг авах. Дөрөвдүгээрт сэтгэл эмзэглүүлсэн зарим нэг зүйлүүдийн зургийг авсан. Дандаа бид нар оноод байх биш алдаж л байгаа шүү дээ. Хувь хүн ч алддаг, улс орон ч алддаг. Энэ болгоны гаргаж ирэх зорилготой явсан. Тэгээд газар газар очиж онцлогийг нь хараад л зургуудаа  аваад явсан даа. Түүнээс яг тэр газар очоод түүний л зургийг авчихна гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

-       - Жишээ нь сэтгэл эмзэглүүлэхээр ямар зураг авсан бэ?

-       Алтны нинжа нар, ширгэсэн нуур ус гээд л янз бүрийн зүйлийн зургийг авсан. Уул уурхайгаас болж экологийн тэнцвэржилт алдагдаж байгаа. Популяциудын хооронд дахь үржил явагдах нь байхгүй болсон байна. Энэ мэт сэтгэл эмзэглүүлэхээр зүйл байна. Гэхдээ энэ бол хаа ч газар яригдаж л байгаа асуудал. Ганцхан би олж харчихаад яриад байгаа зүйл биш. Гэхдээ үүнээс илүү бид нар ямар сайхан газар амьдарч байна вэ? Үүгээр бид нар бахархах ёстой юм байна. Хайрлаж үр хойч үедээ өвлүүлж үлдээхийн тулд ажиллах ёстой юм байна гэдэг тодорхой хэмжээний бодлыг хүмүүст өгөх үүднээс л аялалын үр дүнгээрээ үзэсгэлэн гаргаж байгаа юм.

-      - Дөрвөн сарын хөдөлмөрийнхөө үр дүнг бидэнд толилуулах гэж байна. Үзэсгэлэнд тавих бүтээлүүддээ та ямар дүн тавьж байгаа вэ?

-    - Би өөрөө уран бүтээлч хүн. Надад өөрийн гэсэн бардамнал, хүсэл зориг байдаг. Гэхдээ энэ бол миний л ертөнц. Би өөрийнхөө ертөнцөөр аливаа юмыг харж, өөрийнхөөрөө мэдэрч дурандаа буулгаж явж байгаа ийм л уран бүтээлч. Гэхдээ би өөрийнхөө уран бүтээлийг өөрийнхөө ертөцөөр гаргасан. Тийм болохоор өгөх үнэлэмжийг ирж үзэж буй үзэгчид, тэднээр дамжуулаад сонсож байгаа хүмүүс л тавих байх. Тийм дүн тавчих юм болов уу, ийм дүн тавьчих юм болов уу гэж  айж байгаа зүйл алга.  Учир нь би Америк долларын дэвсгэрт биш шүү дээ. Хүн болгонд таалагдах албагүй. Надад алдсан, оносон янз бүрийн зүйл байгаа. Ирээд үзсэн хүн л өөрийнхөө дүгнэлтийг хийх байх. Намайг магтаж сайшаахад би хөөрөөд дэвхцээд сүйд болоод байх юм алга, муу байна гэхэд гутарч шаналаад, нялцайгаад байх зүйл байхгүй. Яваад ирсэн. Сайхан аялал болсон. Үүнийг ганцхан би хийсэн юм биш. Энэ аялал өөрөө төсөв, санхүү өндөртэй нилээн хүнд аялал. Энэ аялалыг санхүүжүүлж байгаа олон байгууллага байна. Дэмжиж байгаа олон хүмүүс байгаа. Бас ар гэрт хүртэл асуудал байна. Хүүхдүүдээ хүртэл харж үлдсэн эхнэрийн сэтгэл, араас цайныхаа дээжийг өргөж үлдсэн ээж, аав, ах дүү хамаатан садан байнга холбогдож урам өгч байгаа найз нөхөд гээд олон хүний сэтгэл шингэсэн. Түүнээс гадна зам асуухад хэлээд өгч буй нутгийн ард байна. Ороод цай уу гээд зогсож байгаа гэрийн эзэгтэй байж байна. Энэ олон хүмүүс чинь бүгдээрээ нийлж энэ аялалыг бий болгосон. Тйимээс тэр олон хүний хүсэл, зорилго, дэмжлэгийг болж өгвөл би аятайхан юм болгоод хүнд харуулчих юмсан гэж бодож байна. Бөөн итгэл найдвар төрүүлээд сайхан ярьж байгаад мөнгө төгрөг босгож аваад явдаг. Хүрээд ирэнгүүтээ хүн харж нохой тоомооргүй юм гаргачихаад би энэнд л явсан. “Та нар миний ертөнцийг ойлговол ойлго, ойлгохгүй бол боль гээд байвал хэцүү тийм үү. Тийм болохоор би нилээн бэлтгэсэн. Гэхдээ би сэтгэл хангалуун байгаа.

-      - Дулаан цагт аялжээ. Монгол орны зун цаг таны дуранд яаж буусан бэ?   

-       - Би 5 сарын 15-наас 9 сарын 23-ны хооронд явсан. Энэ хугацаанд ганцхан зун цаг байгаагүй. Хавар, зун, намар, өвөл байсан. Би цасан дунд майхнаа бариад л унтаж байлаа. Надад тийм зураг хүртэл байж л байдаг. Монгол орон бол жилийн дөрвөн улирлыг 24 цагийн дотор мэдэрч болдог орон. Яг тэр мэдрэмжийг би мэдэрсэн. Монголын зун бол өөрөө аягүй олон өнгөтэй. Зун гэхээр хүн цэлмэг хөх тэнгэр, нов ногоон зүлгийг төсөөлдөг. Гэтэл шаргалтсан сайхан элс байна. Зун цаг болж байхад өвснүүд нь шар л байж байдаг. Яагаад гэхээр өнжүүл өвснүүд шарласан байж байдаг. Тэрний дор шинэ өвснүүд нь ногоороод ургаж байдаг. Говь нутаг руу яваад хол харахлаар зэрэглээтээд ногоон харагдаж байдаг. Ойртоод очихлоор тармагхан зүлэг, хөмүүл тана нь тарчихсан байдаг. Холоос харсан зүлэг хаа байна гэж хайдаг жишээтэй. Хангай хөвч рүүгээ яаж ийм сайхан зүйл дээр гишгэнээ гэмээр цэцэг ногоон зүлэг байж байдаг. Ер нь Монголын зун өөрөө олон өнгөтэй. Бид бол азтай хүн. Миний дуранд шар, улбар шар, ногоон, цайвар цагаан өнгийн зун цаг буусан. Зарим газар тоос манарсан байдаг. 


-      - Та зураг авахдаа сэтгэлдээ эхэлж хардаг уу? Эсвэл дурандаа буулгадаг уу?

-    Зургийг авахдаа их судалж боддог. Ийм зургийг ингэж авна тийм зургийг тэгэж авна. Тэнд бол тэгнэ гэх мэт бодсон төлөвлөсөн зүйлүүд сэтгэлд байдаг. Тухайн мөчид энэ зураг миний аль санаатай нийлэх вэ гэдгийг түүнтэй тааруулж боддог. Хэрвээ бодоогүй зүйл байх юм бол зохиомж төсөөллөөрөө яаж зохиомжлох вэ. Үүнээс юу олж харж болох вэ гэж тал талаас нь боддог л доо. Гэрэл зураг гэдэг өөрөө зохиомж байдаг.  Жишээ нь энэ байшинг харж байгаад нэг дарчихсаныгаа зураг гэж ойлгохоос илүү би тал талаас нь дарчихвал дараа нь хамгийн сайхан гоё харагдаж байгаагаа сонгож болдог. Тиймэрхүү байдлаар би ажилладаг. Тэгэхээр гэрэл зурагт сэтгэл шингээхгүй л бол амжилт олохгүй.

-     - Жишээ нь Архангай аймгийн “Тэрхийн цагаан нуур”-ыг яаж авсан бэ?

-       Тэрхийн цагаан нуур бол сайхан газар. Шар нохойн там, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоог тойроод галт уулын чулуу, суман гол гээд байгалийн сайхан зүйлүүд байж байдаг. Би нэг зураг авахдаа Тэрхийн цагаан нуурыг аваад, нэг авахдаа Хоргын тогоог аваад дахиад авахдаа өөр зүйлүүдийг нь авдаг байлаа. Гэхдээ үүнийг яагаад бүгдийг нь нэг дор зурган дээр буулгаж болохгүй гэж би бодсон. Тэрхийн цагаан нуурын эсрэг талын уулан дээр гарахад Хоргын тогоог тэрхийн цагаан нууртай авч болно тэгэхэд ядаж цаад талд нь шар нохойн тамтай хөндий харагдана тэгээд нөгөө талд нь нь суман гол Тариат сумтай орж ирнэ. Наад талд нь галт уулын чулуунууд бүгд орно. Тэгээд дээр тэнгэрээ оруулаад авахад би сайхан зураг дарж болох юм байна гэж эндээс гарахдаа бодож байлаа. Тэгээд би Тэрхийн цагаан нуур руу Хөвсгөлийн Жаргалант сумаар дамжиж орж ирсэн. Нуурын эрэг дээр хоночихоод Хоргын тогоонийхоо хажуу талаар нь гарч ирж дээшээ эргээд уул руу гаа жаахан шахаж зогсоод машинаа үлдээчихээд, аппарат хэрэгслээ үүрээд уул руу алхсан. Тэгээд бүр орой дээр нь гарч байгаад харсан чинь яг миний төсөөлж байсан тэр дүр зураг харагдаж байсан. Тэгээд би яг тэр зургаа л авсан. Тухайн газар орны онцлогийг би аль өнцгөөс яаж авбал илүү хүмүүст тод томруун харуулж болох вэ гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Тухайн газар нутаг дээр нь очиж харж байгаад зургаа бас авна л даа. Жишээ нь Чулуутын голын сайхан зургийг авна гээд очсон чинь хажууд нь хонин сүрэг бэлчиж байдаг. Тэр хонин сүргийг оруулаад яаж зохиомжилж болох вэ гэдгийг яг тухайн мөчдөө бодоод зургаа дардаг. Тайхар чулууг бол би нэх гоё одтой шөнө авъя гэж боддог юм. Хоёр удаа Тайхар чулуу дээр очсон. Очих болгонд маань бүрхэг шөнүүд таараад. Хоёрдугаарт орчин нь дэндүү их байшин сав, гэртэй болчихоод сайхан зураг авч чадаагүй. Гэхдээ зургийг нь бол дараад явдаг. Ер нь бол сайхан нартай өдөр сартай шөнө таарах байх. Тэгэхээр л Тайхар чулуугаа сайхан авна даа.

-       Аялж зураг авахад газар нутгийн мэдлэг сайн байх хэрэгтэй байх тийм үү?

-       Би арван жилийн жаахан хүүхэд байхдаа гэрэл зураг сонирхдог байсан. Зэнит гэсэн аппараттай түүгээрээ зураг авдаг байсан. Манай аав хилийн цэргийн хүн байсан болохоор улирлын амралт болгоноор намайг аваад заставуудаар явдаг. Хар багын хөдөлгөөнтэй өссөн хүүхэд. Байнгын хөдөлгөөнтэй амьдралд өссөн болохоор надад бол зураг хөрөг, аялалтай холбоотой зүйл их ойрхон санагддаг.

-     - Зурагчнаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-       Яг гэрэл зургийг ажил болгоод нэг жил найман сар болж байна. Яг энэ миний ажил юм байна. Г.Ган-Өлзий гэдэг гэрэл зурагчин байгаа шүү. Надтай хамтарч ажиллаарай гэж байгууллагуудад санал болгоод жил найман сар болж байна. Гэрэл зураг сонирхдог байсан хоббигоо 2006 оноос ажил болгож эхэлсэн. Одоо ч гэсэн би өөрийгөө өдөр болгон хөгжүүлэхийг хичээдэг. Аль болох л уншина, харна, үзнэ.

-     - Амжилт гаргахад хамгийн эхэнд хийж буй зүйлдээ дуртай байх ёстой юу?

-       Би өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг хийж чадаж байна. Дуртай зүйлээ хийж амьдарч чадна гэдэг чинь надад бол хамгийн том завшаан шүү.

-      - Ер нь мэргэжлийн өндөр ур чадвартай зурагчны зураг яаж харагддаг вэ?

-       Ур чадвартай зурагчин нь хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Ажлаа чанарын өндөр түвшинд хийж чадах нь ур чадвартай зурагчны илрэл болов у. Хоёрдугаарт мэргэжлийн гэрэл зурагчин гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр олж буй орлогынх нь 80-аас багаггүй хувь гэрэл зургаар орж ирдэг.  

-       - Манайд гэрэл зурагчдад зах зээл хэр байдаг юм?

-       Хөгжиж л байна. Бизнес эрхлэгч байгууллагууд, хувь хүмүүүсийн дунд гэрэл зургийн үнэлэмж гэдэг зүйл харьцангуй бага байна. Хүмүүс надад гэрэл зураг хэрэгтэй гэж боддог. Аливаа нэгэн зүйлд гэрэл зураг хэрэгтэй. Жишээ нь  сурталчилгааны самбар хийхэд гэрэл зураг хэрэгтэй. Бүгдээрээ мэддэг. Гэхдээ энэ гэрэл зураг чанартай байх ёстой юу, чанаргүй байх ёстой юу, өгүүлэмжтэй байх ёстой юу, зохиомжтой байх ёстой юу тэр талаас нь боддоггүй. Зураг л бол зураг зүгээр нэг зураг тавьчих гээд байдаг. Гэтэл зураг маань өөрөө хүний сэтгэлийг татах хэрэгтэй үзэж байгаа хүмүүст таалагдах ёстой. Тийм учраас үүнийг хүмүүс ялангуяа бизнесийн байгууллагууд ойлгож байж гэрэл зурагчдын талаарх үнэлэмж нь сайжарна. Сурталчилгааны ажилд гэрэл зураг их үр нөлөөтэй байхгүй юу. Үүнийг сайн ойлгодог компаниуд байна. Жишээ нь “Апу” ХХК байна. Миний хамгийн сүүлд хийсэн ажил “Апу” ХХК-ны 2011 оны календар байна. Балетын зурагтай хийгдсэн. "MCS", "Аянчи" гээд компаниуд байна. Зургаар дамжуулаад мэдээллийг хүргэдэг. Заавал нүүр дүүрэн бичиг биччихээд унш гэхээсээ илүү нээх сайхан зураг тавьчихаад дор нь жижиг тайлбар биччихвэл ойлгоход хамаагүй хялбар шүү дээ. Хүмүүс ойлгоод үнэлээд ирвэл бидэнд зах зээл байгаа. Гэрэл зураг өөрөө яг л агшин. Чамайг ингэж сууж байхад чинь дарчихаад дахиад дарахад хэзээ ч өмнөх шиг дарагдахгүй. Заавал өөр болдог. Гэрэл зураг гэдэг нь яг энэ агшинг дарж үлдэхийг хэлж байгаа юм. Видео бол тэндээс орж ирлээ энд хоёр хүн юм яриад сууж байна гэдгийг харуулчихаад гараад явчихдаг. Яг л нэг агшинд бүгдийг харуулах нь гэрэл зураг.

-     - Гэрэл зураг урлагийн бүтээл мөн үү?

-       Мөн шүү дээ. Гэхдээ энэ ойлголт олон янз. Хэрэгцээнээсээ бас хамаарч байгаа юм. Жишээ нь яг уран зураг шиг хүлээн зөвшөөрөгдсөн гэрэл зураг байдаг. Гэрэл зургаар сурталчилгааны ажил хйигээд явж байгаа хүмүүс байна. Гэрэл зургаар сурвалжлага хийгээд явж байгаа хүмүүс байна. Энэ бүгд өөр өөр. Гэхдээ бүгд уран сайхнаар гэрэл зургийг бүтээх гэж ажиллаж байна. Тийм учраас уран бүтээлч хүний уран бүтээл гэж ойлгож болно.

-     - Тэгвэл энэ урлаг хүний оюун санаанд яаж нөлөөлдөг юм бол?

-       Эргэн тойрны хүмүүст яаж нөлөөлж байна гэдгийг би анзаардаг. Гэрэл зураг дарах гэж оролддог, дардаг хүмүүс аливаа зүйлд бүтээлчээр хандаж, сэтгэж эхэлдэг. Зураг авахдаа бүтээлчээр сэтгэдэг хүн өөр зүйл дээр ч бүтээлчээр ханддаг. Ямарваа нэгэн зүйлийг хэдэн талаас нь харж чаддаг. Эсвэл хүлээцтэй хандаж сурдаг. Зураг авах гэсэн хэт их нартай бол сүүдэр гарахыг хүлээдэг. Хувь хүний төлөвшилд гэрэл зураг их нөлөөлдөг. Гэрэл зургаар дамжуулж хүнийг төлөвшүүлдэг. Жишээ нь тамхи татаж байгаад тамхины ишээ хаяж байгаа хүний зургийг аваад сонинд тавихад тэр хүний зургийг харсан хүмүүс бас муухай харагдаж байна шүү гэж ярьдаг. Энэ хүнийг дарсан шиг намайг дарах вий. Энэ өөрөө мэдээлэл дагуулаад тэр хүнд нэг бодол төрүүлээд байгаа биз дээ. Гэрэл зургийн агшин хичнээн үнэ цэнэтэйг ойлгож зургаа хадгалж хамгаалж байх хэрэгтэй. Тэр утгаараа нандин.

-      - National Geographic-ийн зурагчид зургийг маш сайн авдаг. Тэр хэмжээнд хүрэхэд Монгол зурагчдад хэр хол зай байгаа вэ?

-       Монгол зурагчид бол сайн. Цацаа ах, Энхтайван гэх мэт мундаг зурагчид олон байна. Гэхдээ бидний хувьд дэлхийд танигдахад хэлний бэрхшээлээс эхлээд маш олон зүйл саад болдог. Сайн маркетинг хэрэгтэй. Техник хэрэгслийн хувьд тэдний зурагчид бололцооны том хэрэгслүүдтэй явдаг. Жишээ нь миний хамгийн их татдаг дуран 100, 400 бол тэднийх 1000, 2000 метрийн зүйлийг татдаг. Миний камераас 3 дахин илүү PX-тэй дуран ашигладаг. Техникийн хувьд тэдэнд маш олон давуу тал байна. “National Geographic” зургийг маш өндөр үнээр авдаг учраас зурагчид нь түүндээ сэтгэл зүрхээ зориулаад мөнгө төгрөгөө зараад, нар сар өдрөө тооцоод, судлаад, хаа холоос ирээд зургийг нь авч байна. Гадны улсад нэг зурагчны ард менежер, борлуулагч гээд олон хүн байдаг. Тэгсэн бид нар бол яг үнэндээ бор зүрхээрээ явж байгаа. Би бол өөрөө зургаа дарч, хамаг юм аа зохион байгуулж, үзэсгэлэнгээ гаргадаг. Бас өөрөө санхүүжигчээ хайна. Бүх зүйл миний толгой дээр байдаг. Гэхдээ бид тэдний дэргэд бүх ажлаа амжуулж чаддаг давуу талтай шүү дээ. Би бол замын унаанд суугаад Өмнөговь ороод хээр хөдөө хоноод зургаа авчихаад хүрээд ирнэ. Тэд бол тэгэж чадахгүй. Би боддог юм аа. Хөдөөний айлд хоёроос гурван сар амьдарч үзэх юмсан. Яг тэр гэр бүлийн гишүүн шиг морь унаж адуунд явж үзмээр санагддаг. Гэтэл надад тэр айлд хоёр сар байхад тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Хоёр сард авсан зургаа үзэсгэлэн болгохын бас мөнгө хэрэгтэй. Гэхдээ энэ бүгдийг би бэрхшээл гэж үздэггүй. Надад хэцүү байна гэж ярьмааргүй байна.

-      - Одоо гэрэл зургуудыг янз бүрээр үзүүлдэг болжээ. Сүүдрийн арга, гэрэл хугарлын аргыг хэрэглэн зургийг дарж болдог болсон байна. Тэр бүгдээс таны авдаг  зураг юугаараа онцлогтой вэ?

-       Дээрх бүгдийг хийж байгаа хүн надтай адилхан юм хийхгүй гэж өөр зүйл хийж байгаа. Өшөө илүү сонирхолтой зүйл хиймээр санагдаад тэр хүмүүс хайчилбар хийгээд гэрэл тавиад, янз янзын болгож байгаад зургийг нь авч байна. Аль болох л олон төрлөөр тухайн зүйлийг ашиглаад тэр нь бусад хүмүүст хүрч байвал хэрэгтэй шүү дээ. Зарим хүн ярьдаг л даа. Гэрэл зураг гэдэг чинь кадрын нүхээр харж байгаад дарангуут гарч ирсэн зургийг хэлдэг юм. Хэзээ ч хайчилж хасахгүй байж тэр нь гэрэл зураг болно гэдэг. Тэгэж хийвэл сайн л байна. Гэхдээ өөр шугамаар хийлээ гээд буруу зүйл байхгүй  шүү дээ. Тэр нь хүмүүст хүрч, ойлгогдож л таараа. Жишээ нь HD аргын төрөл байдаг. Тэр нь хурц тод өнгөнүүдтэй, гэрэл сүүдэр хоёрын деталиудыг илүү тодруулан гаргаж ирдэг учраас хүмүүсийн сонирхолыг илүү татдаг. Зарим хүмүүст энэ аргаар авсан зураг таалагддаггүй. Гэрэл зургийг хэн ямар төрлөөр хөгжүүлж болохоор байна тэр түвшинд л ашиглах хэрэгтэй. 


-      - “Хөх тэнгэрийн орноор” гэдэг нэрийг та өөрөө өгсөн үү?

-       Аялал маань өөрөө хөх тэнгэрийн орон гэсэн нэртэй. Хөх тэнгэрийн орноор аялаад ирсэн. Би энэ орноор явчихаад хүрээд ирлээ. Та надтай хамт энэ орноор аялаж болно гэсэн утгатай. Би өөрөөсөө өөр ертөнцөд хүндэтгэлтэй хандаж чаддаг.   

-     - Та хамгийн ойр доо хаашаа явж ямар сонирхолтой зураг авах төлөвлөгөөтэй байна.?

-       Сэтгэл байвал хаашаа ч явж болно. Гэхдээ гэрээтэй байгууллагуудтайгаа хэд хэдэн ажил дээр хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Миний өөрийн нэг зарчим байдаг. Би маргаашийн төлөө биш өнөөдрийн төлөө л амьдардаг. Хэтэрхий хол зүйлийг зөгнөж мөрөөдөх дургүй. Мөрөөдөл бол үнэ цэнэтэй зүйл. Мөрөөдлийг үнэтэй болгох ёстой. Хоосон зүйл биш бодит зүйл болгох хэрэгтэй. Ноднин би хөдөө орон нутгаар жаахан явчихаад ирэхдээ дараа жил заавал Монгол орныг бүтэн тойрсон аялал хийнэ гэж бодож төлөвлөсөн. Эхлээд тэр мөрөөдөл байсан. Дараа нь тэр хүсэл болсон. Дараа нь зорилго болоод төлөвлөгөө болоод ажил болоод одоо үзэсгэлэн болоод байж байна. Яг үүн шиг явах хэрэгтэй. Түүнээс нөгөө залхуугийн үлгэр шиг унжаад байхаар унаад ирээсэй гээд хэвтэх хэрэггүй. Мөрөөдөл байгаа зүг рүү гээ хөдлөх хэрэгтэй. Манай залуучуудад тэр маш чухал.

    Т.Хулан

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээнэ
Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Баяраа (202.180.219.23)
    үнэхээр сайхан бн нутаг минь санагдаж бн шүү өшөө олон зураг тавиарай амжилт хүсье
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • nym (124.158.75.10)
    mongol zuragjid yg national geographiciin zuragjidtei adilhan yr chadvartai bj haragdanadaa duraaraa chalchda garuu ugui yuongiroo sanagdchihlaa
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Яахав хэр ур чадвартай гайгүй зураг авдагийг нь харья Монгол зурагчид ч дээ
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • batuk (124.158.75.10)
    ooriinhooroo zaluu bna uzesgeleng ochij uznee
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • soyoloo (124.158.75.10)
    amjilt husihun zugeer suuhgui yum hiih heregtei shuu dee
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    zurag ni yamar goy ym beee
    2012 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    caak boloo shtei
    2012 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 21 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 16 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 16 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 16 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 16 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК