ХХААХҮЯ-ны газар
тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, тариалан эрхлэлтийг дэмжих
сангийн захирал Л.Дүйнхэржав нар гурил импортлогч, борлуулагч компаниудын
төлөөллийг авч уулзлаа. Шатахууны үнийг нэмсэнтэй холбогдуулан гурил
үйлдвэрлэгчид үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх үүднээс энэхүү уулзалтыг
хийсэн байна. Гэвч энэ уулзалтанд оролцох ёстой байсан зургаан компаниас гурав
нь иржээ. Хотын захын дэлгүүрүүдээр борлуулж буй гурилын үнийг 60-150 төгрөгөөр
нэмсэн гэх яриа иргэдийн дунд тарсан ч уулзалтад оролцогч “Мил хаус” “Өег” “Улаанбаатар”
ХХК-ийнхан “Бид үнэ нэмэх тухай огт яриагүй. Долларын ханш тогтворжсон тул
цаашид ч үнээ нэмэх шаардлага байхгүй гэж хэлсэн юм.
Т.Энхэлээ