Маргааш тохиох Үндсэн хуулийн 20 жилийн ойн хүрээнд шинэ Үндсэн
хуулийг батлахад хувь нэмрээ оруулсан депетатуудыг Төрийн ордонд урьж,
энгэрийн тэмдэг гардуулж байна. Түүхэн гавьяатай хүмүүст баяр хүргээд,
хүндэтгэлийн арга хэмжээ маргааш үргэлжлэхийг дуулгалаа. Орон нутгаас
ирсэн депутатуудыг зочид буудалд байрлуулахаар болжээ.

Маргааш тохиох Үндсэн хуулийн 20 жилийн ойн хүрээнд шинэ Үндсэн хуулийг батлахад хувь нэмрээ оруулсан депетатуудыг Төрийн ордонд урьж, энгэрийн тэмдэг гардуулж байна. Түүхэн гавьяатай хүмүүст баяр хүргээд, хүндэтгэлийн арга хэмжээ маргааш үргэлжлэхийг дуулгалаа. Орон нутгаас ирсэн депутатуудыг зочид буудалд байрлуулахаар болжээ. Ойн өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны 17 цагт СТӨ-нд хүндэтгэлийн тоглолт болно. Мөн төрийн түүхийн танхимд Үндсэн хуультай холбоотой гэрэл зураг, номын үзэсгэлэн болох юм. Түүнчлэн Д.Сүхбаатар жанжин болон Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол үйлдэхээр төлөвлөсөн аж.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn