Шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн вальютийн ханшийг тогтвортой байлгаж
чадаагүй гэж Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах саналыг
АН-ын гишүүд гаргаад байсан. Монгол банк сайн ажиллаж чадсан бол үнийг
энэ хүртэл нь нэмэхгүй байсан гэж үэж байгаа юм.

Шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн валютын ханшийг тогтвортой байлгаж чадаагүй гэж Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах саналыг АН-ын гишүүд гаргаад байсан. Монгол банк сайн ажиллаж чадсан бол үнийг энэ хүртэл нь нэмэхгүй байсан гэж үзэж байгаа юм. Тиймээс өнөөдрийн байдлаар АН-ын 20 гишүүн Л.Пүрэвдрожийг огцруулах хүсэлтэд гарын үсэг зураад байна. АН нам Засгийн газраас гарна гэсэн мэдэгдэл хийсний дараа шатахууны үнэ өссөн гэж буруутгасан байдлаар зарим албан тушаалтан ярьсан нь хуйвалдааны шинжтэй зүйл гэж АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт 1450 төгрөг хүрсэн доллар өнөөдөр АН хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байхад 1395 болж буурсан нь энэ мэдэгдэлтэй холбоогүй гэдгийг харуулж байна гэлээ.
Б.Баяр