АН-аас сонгогдож, УИХ-ыг удирдаж байсан дэд дарга Г.Батхүү ажлаа
хүлээлгэн өгөхөөр болжээ. АН-ын гишүүд Засгийн газраас гарч байгаатай
зэрэгцэн бий болсон энэ мэдээлэл олон хүний анхаарлыг татлаа. Одоогоор
ямар үндэслэл, шалтгаанаар ажлаасаа буух болсон нь тодорхойгүй байна.

АН-аас сонгогдож, УИХ-ыг удирдаж байсан дэд дарга Г.Батхүү ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. АН-ын гишүүд Засгийн газраас гарч байгаатай зэрэгцэн бий болсон энэ мэдээлэл олон хүний анхаарлыг татлаа. Одоогоор ямар үндэслэл, шалтгаанаар ажлаасаа буух болсон нь тодорхойгүй байна. Гэвч түүний оронд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшинг томилох асуудал яригдаж байгаа юм. Түүний дараа МАН-ын бүлгийн даргад ч өөр нэгнийг сонгох бас нэгэн ажил бий болж байна.
Г.Батхүү нь Өвөрхангайчуудын саналаар УИХ-д сонгогдсон бөгөөд 2008 оноос хойш УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn