Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч буй АН-ын зургаан сайд өнөөдөр 14
цагаас ерөнхий сайдад хүсэлтээ хүргүүлэх гэж байна. Тэдний хүсэлтийг
УИХ-ын нэгдсэн чуулганд оруулснаар хэрэгжүүлэх юм. Гэхдээ дараагийн сайд
нар томилогдох хүртэл бүрэн эрх нь хэвэндээ байдаг ажээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч буй АН-ын зургаан сайд өнөөдөр 14 цагаас ерөнхий сайдад хүсэлтээ хүргүүлэх гэж байна. Тэдний хүсэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд оруулснаар хэрэгжүүлэх юм. Гэхдээ дараагийн сайд нар томилогдох хүртэл бүрэн эрх нь хэвэндээ байдаг ажээ.
Засгийн бүрэлдэхүүнээс гарч байгаа хүсэлтээ гаргах АН-ын гишүүд нь Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБЯ-ны Х.Баттулга, ЭМЯ-ыг удирддаг С.Ламбаа, БХЯ-ны Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖЯ-ны Л.Гансүх нар. Мөн ГХЯ, БСШУЯ, ЭБЭХЯ тэргүүтэй зургаан яамны дэд сайд нар ажлаа хүлээлгэн өгөх ёстой болсон юм.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn