УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 12 цаг 50 минутад завсарлав.
Спикер Д.Дэмбэрэл 15 цагт хуралдаан үргэлжлэхийг гишүүдэд сануулсаныхаа
дараа гэнэт нэгийг санаж, “Хүүе, Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөх...”
хэмээн дуугарав.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан 12 цаг 50 минутад завсарлав. Спикер Д.Дэмбэрэл 15 цагт хуралдаан үргэлжлэхийг гишүүдэд сануулсаныхаа дараа гэнэт нэгийг санаж, “Хүүе, Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөх...” хэмээн дуугарав. Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан Бөхийн өргөөнд 15 цагт эхлэх бөгөөд үдээс хойшхи хуралдаантай давхцаж байгаа нь түүний санааг зовоосон бололтой. Тэгснээ “Хурлаа эхлүүлж байгаад бүгдээрээ араас нь очиж үзэх үү?” гэж нэг үзэв. Энэ нь яг хэзээ бүгдээрээ тийш хөдлөхийнх нь тухайд бол тодорхойгүй санал байсан тул мань спикер аргаа арай нарийсгаж “Тэгвэл шөвгийн 16-г очиж үзье” гэснээр УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан ба гишүүдийн бөх үзвэр харилцан учир жанцандаа оров.
Б.Болдсүх