Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэллээ. Гэвч хохирогчийн өмгөөлөгч хурал давхцсан учраас ирэх боломжгүй хэмээн шүүх хурлыг хойшлуулав. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, өнгөрсөн сарын эхээр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцжээ.
Б.Чимэг