Өнгөрсөн шөнө 00.30 цагийн үед мөрийтэй тоглоом тоглуулдаг залууг баривчиллаа. У залуу Хан-Уул дүүргийн долдугаар хороонд амьдардаг 28 настай Б гэгч аж. Тэрээр Баянгол дүүргийн наймдугаар хорооны 11 дүгээр байрны 290 тоотыг түрээслэн, тохижуулж хууль бус мөрийтэй тоглоом тоглуулж байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг