Өчигдөр шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж, арван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Н.Батзоригийг Орхион аймгийн шүүхийн шүүгч, Г.Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, Т.Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч, Д.Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч, Ж.Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах, мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Р.Асхабылыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна. Түүнчлэн зарим шүүгчдийн зэрэг дэвийг шинээр болон нэмэгдүүлэн олгох асуудлыг шийдвэрлэжээ.
Б.Чимэг