Уг хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 75 настай эрэгтэй Г гэрийнхээ шатнаас халтирч унан гэмтэл авсан байна. Яаралтай түргэн тусламж дуудан ГССҮТ-д хүргэсэн боловч эмчлэгдэж байгаад нас барсан аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Б.Чимэг