Өнгөрсөн онд Хойд Солонгосоос 2700 гаруй хүн Өмнөдийн хилийг даван, зугатаж иржээ. 2010 онтой харьцуулвал энэ нь 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг БНСУ-ын Улс орноо нэгтгэх асуудал хариуцсан яам Сөүл хотоос мэдээллээ. Энэ мэтчилэн хойд солонгосчууд жил ирэх тусам олноороо хил давж байгаа бөгөөд нийтдээ 23100 иргэн Өмнөд Солонгост амьдарч байгаа аж.

Өнгөрсөн онд Хойд Солонгосоос 2700 гаруй хүн өмнөдийн хилийг даван, зугатаж иржээ. 2010 онтой харьцуулвал энэ нь 15 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг БНСУ-ын Улс орноо нэгтгэх асуудал хариуцсан яам Сөүл хотоос мэдээллээ. Энэ мэтчилэн хойд солонгосчууд жил ирэх тусам олноороо хил давж байгаа бөгөөд нийтдээ 23100 иргэн өмнөд Солонгост амьдарч байгаа аж. Пхьеняны тагнуулыг илрүүлэх зорилгоор хилээр орж ирсэн хүн бүртэй нууцаар уулзаж ярилцдаг бололтой. Ийнхүү шалгасны дараа мэргэжил олгох сургалтад хамруулж, эд материалын болон орчиндоо дасан зохицоход дэмжлэг үзүүлдэг аж.
Хойд солонгосчуудыг ингэж өмнөд рүү зугатахад гол төлөв хятадууд тусалдаг. Ийм бизнес эрхэлдэг хууль бус байгууллагууд Хятадад бий болсон бөгөөд тэд зугатагсдыг өөрийн улсын нутгаар дамжуулан өмнөдөд гаргадаг. Мөн зүүн Азийн өөр улсаар ч дамжуулах тохиолдол гардаг байна.
Б.Болдсүх