Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн
өчигдөрийн барилдаан дээр хүн осолдох шахав. 188 кг жинтэй оозэки
Барүтотой барилдаж унасан 175 кг жинтэй комүсүби Вакакоюү дэвжээнээс
“нисэхдээ” дэвжээний шүүгчийг баруун гараараа санаандгүй ширвэчихжээ.
Шүүгч Кимүра Шёозабүро дэвжээнээс газарт ар дагзаараа унаж ухаан алдсан
байна.

байна. 61 настай шүүгчийг таван минутын дараа дамнуургаар танхимаас
гарган эмчийн өрөөнд хүргэсэн бөгөөд удалгүй ухаан оржээ. Азаар түүний
биед ямар нэг гэмтэл илрээгүй байна.
Энэ явдлаас болж оозэки Кисэносато, сэкивакэ Тоёоношима нарын барилдаан нэлээд хугацаагаар хойшилжээ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn