Ардчилсан Үндсэн хууль ба Оюутны тунхаглал. Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулж оюутан залуус тунхаг бичиг гаргасан тухай мэдээлэл хийнэ.
Зохион байгуулагч: МОХ, МУИС-ийн оюутны холбоо
Үндэсний статистикийн хороо 2011 оны статистик нийгэм эдийн засгийн байдлын талаарх хэвлэлийн хурал 11 цагаас өөрийн байрны 320 тоотод болно.
Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас
Ардчилсан Үндсэн хууль ба Оюутны тунхаглал. Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулж оюутан залуус тунхаг бичиг гаргасан тухай мэдээлэл хийнэ.
Зохион байгуулагч: МОХ, МУИС-ийн оюутны холбоо
Үндэсний статистикийн хороо 2011 оны статистик нийгэм эдийн засгийн байдлын талаарх хэвлэлийн хурал 11 цагаас өөрийн байрны 320 тоотод болно.
Өвлийн хотуудын дарга нарын XV чуулган өнөөдөр эхэлнэ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
2012 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР /БААСАН ГАРИГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
10.00 цагаас:
•1. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
•2. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДОНДОГ танилцуулна.
•3. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээс болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ танилцуулна.
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
•4. "Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
•5. "Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЗОРИГТ танилцуулна.
•6. "Монгол Улсын төрийн захиргаа болон нийгэм, эдийн засгийн салбаруудад Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.
•7. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.УЛААН танилцуулна.
•8. Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ танилцуулна.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ГАНБЯМБА танилцуулна.
• Бусад.
15.00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг сонсох.
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
•1."Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоол.