Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганболд: Биеэ үнэлэх асуудлыг эрүүгийн хуулиар зөвшөөрсөн юм шиг санагддаг

2012-1-13
0
ЖИРГЭХ
Он гарсаар Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдтой ярилцлаа.
    Он гарсаар Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдтой ярилцлаа.

-Он гараад 12 хонож байна. Ер нь эрүүгийн нөхцөл байдал ямар байна?

-2012 оны эхний 12 өдрийн байдлаар иргэд, албан байгууллагаас нийт 9336 мэдээ, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 387 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох байгууллагууд шалгаж, 326 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна.

-Ер нь ямар хэргүүд хамгийн их үйлдэгдэж байна вэ?

-Хүч хэрэглэсэн хэргүүд маш их гарч байна. Тухайлбал, хүнийг санаатай алах, хүчиндэх, бусдын биед гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах хэргүүд. 12-хон хоногийн хугацаанд бусдыг санаатай хөнөөх гурван хэрэг гарсан байгаа. Энэ бол Монголчуудын аюулгүй байдал алдагдаж байна гэж ойлгож болно. Хулгайн хэрэг бол яахав. Эд материалаараа хохироод үлдэнэ. Харин хүч хэрэглэсэн гэмт хэргийн халдлагад өртвөл амь насаараа хохирох, эрүүл мэндээрээ хохирох гээд олон аюулыг ардаа дагуулж байна. Энэ төрлийн хэрэг өнгөрсөн оныхоос 18 хувиар өссөн байгаа.

-Өсөөд байгаа шалтгаан нь юундаа байна?

-Энэ төрлийн хэрэг ер нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед их үйлдэгддэг. Мөн нийгмийн учир шалтгаан зөндөө байна. Иргэдийн хуулийн мэдлэг сул, хууль хэрэгжүүлэх эрх зүйн чадвар чадамж ухамсар дорой байна. Монголд хэзээ хууль хэрэгжиж байлаа гэсэн сэтгэхүй нийгмийн массыг их хэмжээгээр хамарсан байна. Ийм тодорхой зүйлүүд нөлөөлж байгаа юм. Ер нь Монгол дэлхийд байхгүй энэрэнгүй хуультай улс. Жилд 20000 гэмт хэрэг гарч, түүнээс 18000 гэмт хэрэгтнийг өршөөж байна гэхэд хилсдэхгүй. Учир нь прокурор, шүүхийн шатнаас хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлээс чөлөөлж байгаа юм.

-Тэгвэл эрүүгийн хууль хэт зөөлөн учраас гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэж ойлгож болох уу?

-Үгүй. Тэгвэл харьцангуй ойлголт болно. Ер нь ял шийтгэлийн үндсэн зарчим бол хүнддээ, хөнгөндөө биш. Хэрэг хийсэн хүн байвал заавал яллах ёстой гэж байгаа юм. Тэгэхгүй бол хэрэг хийчихээд эрх чөлөөтэй, сул явж байгаа олон хүн байна. Гэхдээ хохирогчтой тохироод хэргээ хаалгаж байгаа олон хүн байдаг. Үүнийг иргэд хуулийнхан мөнгөтэй хүн үйлчилдэг гэж ярьдаг. Тийм биш. Хохирогчид мөнгө өглөө, хохирогч гомдолгүй гэнэ. Тэгэхээр хэргийг хэрэгсэхгүй болгохоос өөр аргагүй.

-Сүүлийн үед хүний санаанд багтамгүй хэрэг их гардаг болсон байна?


-Тийм шүү. Хүний санаанд багтамгүй, жигшмээр, зэвүүцмээр хэрэг их гардаг болж. Мөн маш жижигхэн зүйлээс болж, гэмт хэрэг үйлдэж, аавын хаалга татах тохиолдол ч их гарч байна. Зөрөөд өнгөрсөн хүнийг над руу муухай харлаа чи хэмээн зодож, зам тавьж өгсөнгүй хэмээн жолооч жолоочийгоо зоддог үйлдэл хэрээс хэтэрсэн. Мөн нөхөр нь архи ууж ирчихээд эхнэрийгээ нүдэх, олон жил ханилсан ханиа архи авч өгсөнгүй хэмээн хайчаар толгой руу хатгасан хэрэг хүртэл гарсан. Бас 54 настай эцгийгээ 29 настай охин архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутгалж хөнөөгөөд, дараа нь өөрөө цайруулагч шингэн ууж, амиа хорлохыг завдсан хэрэг ч гарсан байгаа.

-Ер нь хүмүүс архи уусан үедээ л их хэрэг үйлддэг байх?


-Иргэд ихэвчлэн архи уусан үедээ гэмт хэрэг үйлддэг байгаа. Ялихгүй шалтгаанаас болсон байдаг. Эхнэр, нөхөр хоёр маргалдаад эхнэр нь нөхрөө хутгалсан, амиа хорлоно хэмээн таван настай охиноо шатаахыг завдах, архи уулаа, муухай харлаа гээд их жаахан зүйлээс болж хэрэг үйлддэг. Хэлээрээ биш хөлөөрөө л учраа олдог болж дээ. Мөн архи хэтрүүлэн хэрэглэснээсээ болж, хоногт 5-8 хүн осгож, амиа насаа алддаг.

-Гэмт хэрэг ихэвчлэн ямар орчинд үйлдэгдэж байна вэ?

-Бүх л орчинд үйлдэгдэж байна. Ахуйн хүрээний орчинд, баар цэнгээний газар, гудамжинд бүх л газарт. Ер нь бол гэмт хэрэг нууц далд орчинд үйлдэгддэг байсан. Харин одоо бол ил тод орчинд үйлдэгддэг болсон байна.

-Архинаас болж гэмт хэрэг их үйлдэгдэж байна гэлээ. Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны эсрэг хэрхэн тэмцэж байна. Холбогдох газруудад санамж, шаардлага хүргэж байна уу?

-Санамж, шаардлага зэргийг цагдаагийн байгууллагаас цаас хайран гэтэл өгдөг. Гэвч хэрэгжиж байгаа нь их цөөхөн. Согтууруулах ундаа борлуулах 4000 гаруй цэг байна. Гудамжны буланд хүртэл архи зараад зогсож байна. Цагдаагийн байгууллагын үүрэг бол санамж,  шаардлага өгөх хэмжээнд яригдана. Мөн шөнийн 24.00 цагаас хойш үйлчилбэл хаана. Саяхан 140 гаруй газрын архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлийг хасч, хүчингүй болгосон.

-Зөвшөөрлийг хаана өгдөг юм?

Аймаг, хотын захиргаа л өгнө.

-Мөн сүүлийн үед худал дуудлага өгөх тохиолдол мэр сэр гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Худал дуудлага өгч, цагдаагийн байгууллагыг түргэн авахуулсан хоёр хэрэг гарсан. Тодруулбал, 61 настай сэтгэцийн өвчтэй нөхөр манай гэрт буутай хүмүүс орж ирлээ хэмээн дуудлага өгсөн юм. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагаас түргэн авахуулж, очсон байгаа. Гэтэл нөхөр өөрөө автомат буу бариад зогсож байсан. Мөн есдүгээр ангийн охин намайг хэсэг залуус машинд чихэж оруулаад, эзгүй амбаарт аваад ирлээ хэмээн гэрийнхэндээ хэлсэн байдаг. Эцэг эх нь сандраад цагдаагийн байгууллагыг шөнөжин түргэн авахуулж, сандаргасан байгаа. Гэтэл охин ангийнхаа хүүхдийнд хонох гэж гэрийнхэндээ худал хэлсэн байсан. Ийм харамсалтай хэрэг их гарч байна. Ингэж цагдаагийн байгууллагаар тоглож болохгүй.

-Цагдаагийн алба хаагчдын биед халдах тохиолдол хэр гарч байна?


-Он гарсаар зургаан алба хаагч гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн байгаа. Ажлаа хийх гээд очиход нь чи хэн юм, юу юм гэж танхайрч, зодсон байдаг.

-Хүчингийн хэрэг хэр их гарч байна?


-Он гарсаар хүчингийн зургаан хэрэг бүртгэгдсэн. 15 настай охиныг хүчиндсэн байна. Мөн 21 настай эрэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 41 настай эмэгтэйг хүчиндсэн тохиолдол хүртэл гарсан. Архи гэдэг ийм л аюулыг дагуулж байна. Өөрөөсөө хоёр дахин эгч ахимаг насны эмэгтэйг архиныхаа халуунд хүчиндэж байна. Түүгээр ч зогсохгүй орцны жижүүр хийдэг гэр бүлийн 14 настай охиныг гэрт нь хүчирхийлсэн хэрэг ч гарсан байгаа. Энэ мэт хүчингийн хэрэг мэр сэр гарч байна.

-Сүүлийн үед хар тамхи, хүний наймааны хэргүүд их гарах болсон байна. Он гарсаар энэ төрлийн хэрэг бүртгэгдсэн үү?

-Ер нь бол бүртгэгддэг. Гэхдээ он гарсаар бүртгэгдсэн тохиолдол гараагүй байна. Ер нь сүүлийн жилүүдэд биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, зохион байгуулах хэрэг бол нэмэгдсэн л дээ. Өнгөрсөн онд 13 бүртгэгдсэн байдаг.

-Эрүүгийн хуулиндаа энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ял нь бага юм шиг санагдсан. Таны бодлоор?


-Ер нь биеэ үнэлэх асуудлыг эрүүгийн хууль тогтоомжоор үндсэндээ зөвшөөрчихсөн юм шиг санагддаг. Эмэгтэй хүн биеэ үнэлвэл захиргааны хариуцлагын дагуу, садар самуунтай тэмцэх хуулийн дагуу захиргааны журмаар шийтгэдэг. Харин биеэ үнэлэхэд татан оролцуулах, зохион байгуулахад ял оноодог. Тэгэхээр ял шийтгэлийг оновчтой зохицуулах зайлшгүй шаардлагатай байна.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • bagi (76.102.107.148)
    ene tsagdaagaagiin bj bgaag chaavaas ergyy amitan shig l hynii zovlongoor amidardag luivarchid
    2012 оны 01 сарын 26 | Хариулах
  • Архи үйлдвэрлэгч (183.81.169.2)
    Цагдаад архи үйлдвэрлэгч нартай тэмцэх эрх байдаггүй юмуу Оджаргал Батхүү гэх мэт томчуултай Яадарсан ардуудаа л ноолох юм даа
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • mongol (124.158.75.10)
    zochind hooy gehdee mongoliin niigem arai heterhii bgaz deeee muhai harlaa arhinii mongo geh met aahar shaahar yumnaas bolj uhne gj bdiin novsh gj chamshig yumnuud l hun alj huree telj yavdag bha sdaaaaa gj
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    амьд явах баталгаа гэж хаана ч байдгүүн за хүсээд байгаа юм бол тэр даатгалын компаниуддаа мөнгөө төлөхгүй юу чи өөрөө л болгоомжтой санаатай хүчтэй чадалтай ухаантай байх хэрэгтэй шд
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • mongol (124.158.75.10)
    mongold neeree amid yavah batalgaa alga garad neg hunluu muuhai harahad l tengeriin orond
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • hariu (124.158.75.10)
    neeree l ur huuhdiinhee gart amia aldana gj bodoo ch ugui yavsan bh daa ish chaavaaas yadaj bhad ohin huhed ni shuu
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • novsh (124.158.75.10)
    arhi uusan uedee estgiigee aldag yasan zavaan novsh be ooriig ni shuud al
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • jina (124.158.75.10)
    za za hunii naimatai holbotoi 13 hereg garna gdg chin baga bgan bishuu bolj dee bolj
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • zol (124.158.75.10)
    arai l heterhii bnaa neeree end tend muuhai harlaa ingelee teglee gsn heruul bdg shdee mongolchuud neeh muhai uviagui zantai
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • mmm (124.158.75.10)
    yooo gert ni bhad ni orj huchindene gj yu gsn ug ve zavaan novshnuud ve
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • kkk (124.158.75.10)
    za arai ch deee 21 nastai huuhed 41 nastai avgaig huchindehdee yahav deeee
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • unshigch (124.158.75.10)
    eeeeeeeeeeeeeee zahirgaaanii hergeer shiideed bhdaa yahav dee arai ch deeee
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    бие үнэлгчдийг хуулинд зааж өгнэ гэж байхгү э балиар амьтдыг шуудд л таслан зогсоох хэргтэй өөр арга байкзу
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    140 гаран утсгай зөвшөөрөл аваад ч цаана нь 3800 гаран архизарагчид байна гэсэн үг шд тэхээр чинь архидалт хэвэндээ л байна дөө ялгаагү
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    yer n huuliar zuvshuurchihvul amar ym bishuu erguuleed nuguu biye unelegchdiig hyanahad ch amar shd tehku bol neeree zambaraagu gehde denduu ye
    2012 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК