“Петровис” компанийн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн өнгөрсөн 12 дугаар сарын 28 нд хүн зодож хүнд гэмтэл учруулсан байна. Тус өдрийн үдэш “Метрополис” клубт найзуудтайгаа байсан Б.Дөлгөөн зэргэлдээх ширээний залуустай муудалцаж, нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохин гэмтээжээ.
“Петровис” компанийн удирдах зөвлөлийн дарга Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн өнгөрсөн 12 дугаар сарын 28 нд хүн зодож хүнд гэмтэл учруулсан байна. Тус өдрийн үдэш “Метрополис” клубт найзуудтайгаа байсан Б.Дөлгөөн зэргэлдээх ширээний залуустай муудалцаж, нэгнийх нь толгой руу шилэн аягаар цохин гэмтээжээ. Улмаар хохирогчийн нүд рүү шил орж хүнд гэмтсэн байна. Түүний хэргийг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Харин хохирогч Бээжинд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа юм байна.