Хөгжим бүжгийн коллежийн шинэ оны элсэлт эхэллээ. Энэ жилийн элсэлтээр зургаан настай хүүхдүүдийг төгөлдөр
хуур, хийл, морин хийл гэсэн хөгжмийн
ангиудад шалгалт аван элсүүлэх юм байна.
Харин ардын хөгжим, үлээвэр хөгжмийн ангид одоо тавдугаар ангид сурч байгаа
хүүхдүүдийг бүртгэж байна. Мөн ардын бүжгийн ангид долдугаар ангийн сурагчдыг, сонгодог бүжгийн ангид
тавдугаар ангийн сурагчдыг бүртгэж байгаа юм. Циркийн ангид мөн тавдугаар ангид
сурч байгаа хүүхдүүдийг элсүүлж байна. Элсэлтийн шалгалтыг энэ сарын 19-27-ны өдрүүдэд
9.30-17.30 цагийн хооронд Хөгжим Бүжгийн Коллежид авах юм. Элсэгчид төрсний
гэрчилгээ, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй бүртгүүлэх хэрэгтэй гэнэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (7)