Японы Засгийн газрын танхим өнөө өглөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ерөнхий сайд Ёшихико Нода суудлаа авч үлдсэн бөгөөд татвар нэмэгдүүлэх зорилтоо биелүүлэхийн тулд зарим талаар сөрөг хүчний таалалд нийцүүлсэн шинэ Засгийн газрыг бүрдүүлэх бололцоог ийнхүү өөртөө бий болгов.

Японы Засгийн газрын танхим өнөө өглөө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ерөнхий сайд Ёшихико Нода суудлаа авч үлдсэн бөгөөд татвар нэмэгдүүлэх зорилтоо биелүүлэхийн тулд зарим талаар сөрөг хүчний таалалд нийцүүлсэн шинэ Засгийн газрыг бүрдүүлэх бололцоог ийнхүү өөртөө бий болгов. Японы хэвлэлд бичиж байгаагаар тэрбээр шинэ кабинетийн бүрэлдэхүүнийг өнөөдөртөө багтаан зарлах ажээ. Сөрөг хүчний шүүмжлэлд хүчтэй өртөөд буй хуучин Засгийн газрын хоёр сайд шинэ кабинетэд орохгүй нь тодорхой болоод байна. Тэдний нэг Батлан хамгаалахын сайд Ясүо Ичикава манайд дөрөв хоногийн айлчлал хийгээд өчигдөр буцсан юм.