Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг шүүнэ. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт болох байсан ч хохирогчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, өнгөрсөн сарын эхээр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцохоор болжээ.
Б.Чимэг