БНСУ-ын Жэ Хан группынхан АТГ-т “Налайхын дарга нар бидэнд газар олгоно хэмээн их хэмжээний мөнгө авсан. Гэвч газраа одоо хүртэл олгохгүй байна” хэмээн гомдол гаргажээ. Энэ дагуу АТГ-аас Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга С.Батдорж нарыг АТГ-аас солонгосчуудад хууль бусаар газар олгоно хэмээн авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн тус дарга нарыг багахан га газар талбайг хамаатнууддаа олгосон хэмээн давхар шалгаж байгаа аж.
Б.Чимэг