Шакира Пике хоёр энэ жил гэрлэнэ
Шакира Пике хоёр энэ жил гэрлэнэ
Испанийн “Барселона” багийн төвийн хамгаалагч Херард Пике, Колумбын нэрт дуучин бүсгүй
Шакиратай амрагийн харилцаатай болсноос хойш хоёр жил өнгөрсөн байна. Харин 34 настай
дуучин бүсгүй саяхан хэвлэлд өгсөн ярилцлагдаа энэ жилдээ багтаан Пикетэй
гэрлэхээр шийдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Шакирагийн нас явж,
үр хүүхэд гаргах цаг нь болсон
нь тэднийг хуримаа хойшлуулалгүй
түргэн хийх гол шалтгаан болсон гэнэ. Тэд 2010 оны
Дэлхийн аваргын үеэр танилцсан билээ.
Т.Энхэлээ