Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхбат: Тэгвэл АН-тай үгсэн хуйвалдсан ерөнхий сайдыг хэн торгох юм бэ?

2012-1-17
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд сөрөг хүчний дуу хоолой болж байсан түүнээс МАН Засгийн газраа дангаараа бүрдүүлэх болсон талаар байр суурийг нь сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Д.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд сөрөг хүчний дуу хоолой болж байсан түүнээс МАН Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх болсон талаар байр суурийг нь сонирхсон юм.

- ИЗН-ын Үндэсний хороо өнгөрсон амралтын өдрүүдэд хуралдсан гэсэн. Ямар асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан талаар мэдээлэл өгнө үү?
- ИЗН-ын Үндэсний хороо хуралдсан. Би гишүүн биш учир тэнд зөвхөн мэдээлэл өгсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр намын Их хурлыг хийж нэгдэх шийдвэр гаргаад дээд шүүхээр зургаа, долоон сар явлаа. Ингээд их хурлаа энэ сарын 28-нд дахиж хийгээд хоёр нам нэгдэж сонгуульд орох тухай ярьсан. Хоёр намын нэрийг бүртгэхгүй байгаа шүүхийн талаар хангалттай ярьсан. Угаасаа улс төрийн захиалгатай ажиллаж байна.

- ИЗН-ыг АН-тай нэгдэнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэний ортой юу, эсвэл хэн нэгний шидсэн чулуу байсан юм уу?
- Энэ тухай би мэдэхгүй. Гэхдээ С.Оюун гишүүн хэвлэлд мэдээлэл өгсөн. Албан ёсоор бүртгээгүй ч гэсэн ИЗН-НН нэгдсэн. Оффис, өдөр тутмын удирддага, Тамгын газар нь нэг болчихсон. АН-тай нэгдэх тухай намын удирдах төвшинд хэн ч яриагүй. Хаанаас гарсан мэдээллийг мэдэхгүй юм.

- МАН дангаараа Засгийн газар байгуулах нь тодорхой боллоо. АН Засгаас гарч буй үйл явдлыг юу гэж дүгнэж байгаа вэ?
- 2008 онд анхнаасаа л ийм байх ёстой байсан. Сонгуулиар МАН олонхи болсон ч дангаараа Засгийн газраа байгуулж чадаагүй. Энэ бол Үндсэн хуулийн тулгуур зарчмыг алдагдуулсан хэрэг болсон. Эцэст нь Монголын ард түмнийг, УИХ-ыг хуурчихаад Засгаас гараад явчихаж байна. АН-ыг Засагт орохыг Монголын ард түмэн шийдээгүй. МАХН-ын Удирдах зөвлөл л шийдсэн. Намууд хоорондоо тохирч Засагт орохыг хуулиас гадуур шийдсэн. Ингэхээр сонгууль явуулсны утга байхгүй болчихож байгаа юм. Дахиж стандарт бус Засгийн газар байгуулахгүй байх.

- Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэн нь ч ярьж дүгнээгүй байна. Ерөнхий сайд л 82 хувийн биелэлттэй гэсэн тоо ярьж байгаа. Харин та дүгнэлт өгсөн үү?
- 82 гэдэг тоо бий. Хэзээ ч өөрсдөө мөрийн хөтөлбөрөө дүгнэдэггүй юм. Гуравдагч хүчин, ард түмэн дүгнэнэ. Би гуравхан гол зүйл л ярина. Нэгдүгээрт, УИХ хоёр жил хуралдаж шийдсэн Оюутолгойн гэрээг яримаар байна. УИХ-ын гол шийдвэрүүдийг зөрчиж нэлээд маргаантай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан нь үнэн ч сайн болж чадаагүй. Хоёрдугаарт, долдугаар сарын нэгний тухай яримаар байна. Таван хүн амь үрэгдсэн шалтгааныг тогтоогоод, улс төрийн дүгнэлт гаргах байсан ч огт хийгээгүй. Хэргийг олигтой ч шалгаагүй байна. Тухайлбал, Х.Тэмүүжин гишүүн маш ноцтой баримтуудыг дэлгэсэн. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ийм асуудал тавьж байхад хууль, хяналтынхан шалгасангүй. Тиймээс энэ асуудал 100 хувь биелсэнгүй. Гуравдугаарт, сонгуулийн хууль бий. Боломжит хугацаа дуусахаас өмнөхөн хуулиа баталсан ч төгс хийж чадсангүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд эрх барьж байгаа хоёр намын удирдлагын хэн нь ч энэ талаар дуугараагүй. УИХ-ын гишүүд нь л 2012 оны сонгуулийг өөр хувилбараар явуулах шаардлагатай гэж зүтгэсээр байгаад хийсэн. Дөрөвдүгээрт, ядуурлын түвшингөөр Засгийн газарт дүн тавьж болно. Өнөөдөр ядуурал 40 хувьд хүрсэн байна. Нэгэнт ядуурал 34 хувиас 40 хүртэл нэмэгдэнэ гэдэг маш аюултай үзэгдэл. 1990 оноос хойш манай эдийн засаг хямрах, зах зээлд шилжих маш хүнд нөхцөлд 30 хувьд хүрч байсан. Одоо харин уул уурхай хөгжиж буй энэ үед ядуурал зургаан хувиар өснө гэдэг ноцтой.

- Хамтарсан Засгийн газраас гарах тухай АН-ын мэдэгдэлтэй давхцаж ам.доллар, шатахууны үнэ өссөнийг улс төртэй холбож хоёр нам талцаж эхэллээ. Гэнэтийн ийм зүйлд улс төрчид оролцсон болов уу?
- Монголбанкны бодлого, төсвийн бодлоготой уялдахгүй байгаа. Шатахууны үнэ дандаа л өсдөг биз дээ. Шатахууны асуудлыг импортлогч хэдэн компани шийдэх байсан юм бол ерөнхий сайд, эрчим хүчний сайд байгаад яах юм бэ. Монгол улс сүүлийн 20 жил шатахууны асуудалтай байлаа. Хэдэн сар болоод л шатахууны үнэ өсдөг. Манай улс шатахуунаа гаднаас бараг 100 жил авлаа. Дахиад энэ хавар бужигнана, гэнэтийн юм шиг л ярина. Намар ургац хураахад бас л нэмнэ. Энд стратегийн шийдэл хийхгүй байна.

- Тэгээд стратегийн шийдлийг хэн хийх ёстой гэж?
- Үүнийг нефть импортлогчид хийдэггүй, Засгийн газар, ерөнхий сайд, эрчим хүч хариуцдаг сайд нь хийнэ. Монгол улс цаашдын 10-20 жилд шатахууны асуудал үргэлж байна гэдгийг тооцоод 4-5 жилийн өмнө УИХ тогтоол гаргасан. Шатахууны импортлогчид хэлтэй, амтай ч гэсэн ажлаа хийж байгаа. Харин Засгийн газар огт ажиллахгүй байна. Гадаадаас нефть авдаг үнээсээ хямдханаар манайх гаргаж байгаа. Үүнийг өөрсдөө яагаад боловсруулах тухай ярьж болохгүй байна вэ. Яагаад нүүрснээс түлш гаргах тухай ярьдаггүй юм бол гэдэг асуудал бий.
   Би хувийн тооцоо хийж үзсэн. Өнөөдөр Улаанбаатараас гарахад машины шатахуун зарцуулалт 20-30 хувиар буурдаг. Өөрөөр хэлбэл, замын түгжрэл шатахууны хэрэглээний 20-30 хувийг идэж байна. Монгол улс жилд нэг тэр бум ам.долларын шатахуун хэрэглэдэг. Багаар бодоход үүний 500 сая ам.долларыг нь Улаанбаатарт хэрэглэдэг гэж бодоход бид зөвхөн замын түгжрэлд 200 хүртэл сая ам.долларын шатахуун зарж байна. Ийм их мөнгө үрдэг байж замын мөнгө байхгүй гэж ярьдаг. Улаанбаатарын төлөвлөлт анхаасаа буруу байгааг л эрх баригчид бүгдээрээ мэддэг. Товчхон хэлбэл, стратегийн шийдвэр гаргадаг хүмүүс ажлаа хийсэнгүй. Оросууд үнээ өсгөвөл шатахуун импортлогчид үнэ нэмнэ. Валютын ханш өсвөл дагаад л хөдөлнө. Хэдхэн хүнээс хамааралтай байж болохгүй. Дүгнээд хэлбэл, сайд нар, Засгийн газар ажлаа хийсэнгүй. Засаглалын систем тэр аяараа алдаанд орчихоод байна.

- Алдаатай засаглалыг хэн сайжруулах юм бэ? Бусад улс төрийн хүчин үү, эсвэл ирэх сонгуулиар ард түмэн зөв сонголт хийх ёстой юу?
- Будда, Есүс тэнгэрээс бууж ирээд засахгүй. Чингис эргэж төрөхгүй нь лавтай. МАН, АН гэнэт ухаан ороод ариун замдаа орж, авлига авахаа болиод сайжрахгүй. Тэгэхээр бид байгалийн хуулийг л дагана. Бизнес яаж сайжирдаг билээ. Өрсөлдөөнтэй учраас сайжирдаг шүү дээ. Монголын улс төр ямар үед сайжрах вэ. Өрсөлдөөн орж ирж байж сайжирна. Аль нам, хэн гэдэг мундаг улстөрч ямар зөв бодлого гаргахыг бурхан ч мэдэхгүй. Ганцхан биднийг хууль л мэднэ. Чөлөөт, шударга өрсөлдөөн байгаа газар бүх зүйл сайжирдаг. Өнөөдрийн улс төрийн зорилго бол Монголын парламентад, улс төрийн тогтолцоонд өрсөлдөөн оруулах хэрэгтэй.

-Тэгээд сул ажиллаж байгаа хоёр намыг хэн сайжруулах гэж. Хүчтэй удирдагч уу, өрсөлдөгч нь үү?
- АН-ыг хэн сайжруулах вэ гэвэл сайн өрсөлдөгч л сайжруулна. Эрх барьж буй хоёр нам хоорондоо өрсөлдөх нь битгий хэл стандарт бус, сиамын ихрүүд болчихоод байгаа нь үүнийг бүр дордуулжбайна. Монголд өнөөдөр улс төр эрүүлжих биш дордох шугамаар явж байна. Тиймээс бид байгалийн хууль, шинжлэх ухаан, хүмүүсийн туршлагад итгэх хэрэгтэй. Энэ бол соёл урлаг, бизнест ч хүн байгаа газарт чөлөөт, шударга өрсөлдөөн аливааг сайжруулдаг.

- Парламентад хоёрхон нам биш олон хүчтэй нам байх ёстой гэж хэлэх гээд байна уу?

- Монголын парламент ямар үед сайжрах вэ гэхээр улс төрийн олон намууд өрсөлдөж байж сайжирна. Тэгэхгүй хөшигний ард стандарт бус Засаг байгуулж бие биенийгээ идээд л, сонгуулийн дараа бүх зүйлээ тохироод байвал хэзээ ч сайжрахгүй: Өнөөдөр шатахуун импортлогч компаниудыг үгсэн хуйвалдсан учраас торгоно гэж ерөнхий сайд ярьсан байна. Өөрөө АН-тай үгсэн хуйвалдаж Засгийн газар байгуулчихаад хэн нь хэнийгээ торгох юм бэ. Зарчим ийм энгийн. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгэнт төрийн эрхийг барьж байгаа хүмүүс үгсэн хуйвалдаж байгаа бол бусад нь яагаад ингэж болохгүй гэж. Энэ бол лидерийн, манлайлагчийн зарчим. Хэрэв хаан хулгай хийж байвал иргэд нь хулгай хийдэг л байхгүй юу. Хоёр сая хүний амьдралыг шийддэг хүмүүс үгсэн хуйвалддаггүй юм. Тиймээс өнөөдөр шударга манлайллын асуудал дутаж байна.

- Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд С.Оюун, З.Алтай гишүүн та гурав парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэсэн. Одөө АН сөрөг хүчний байр суурь дээрээ эргэж ирэх нь. Та гурвын дуу хоолой хүчтэй болно гэж найдаж байна уу?

- АН одор сөрөг хүчин болж чадахгүй. Сонгуулийн сүүлийн гурван сард юу ч өөрчлөгдөхгүй. Стандарт бус Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа учир АН сөрөг хүчин огт биш. Сөрөг хүчин гэдэг чинь сөрөг бодлоготой байдгийг хэлэхээс биш сайд мөн, бишээр шийддэггүй юм.

М.Цэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • irgen (202.72.245.98)
    Enh bataa chamaig nogoorch baihad nogoon oi chini duuslaa shuu
    2012 оны 01 сарын 17 | Хариулах
  • энхбатаааа (124.158.75.10)
    нөхөр бол олон нам байх ёстой гээд өөрийнөхө намын эзлэх хувийг өсгөчих санаатай айн хөөрхөн жаахан хүүүхэд юмаа чи нээрээ
    2012 оны 01 сарын 17 | Хариулах
  • батболд (124.158.75.10)
    торгох л хэрэгтэй ард түмэн торгох нь зүй боловч аргачлалыг нь торгуулах гэж байгаа сайд гуай өөрөө нуун дарагдуулж баллаж байгаа шүдээ
    2012 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    38 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    46 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    57 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    1 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    1 цаг 31 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    1 цаг 50 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    1 цаг 57 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    2 цаг 5 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    2 цаг 14 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    17 цаг 13 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    18 цаг 41 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    19 цаг 11 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    19 цаг 28 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    19 цаг 30 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    19 цаг 35 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    19 цаг 53 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    20 цаг 36 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    20 цаг 41 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК