2008 оноос жил
бүр зохион байгуулж буй оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод”
наадмын шалгаруулалт энэ өдрүүдэд явагдаж байгаа билээ. Энэ жилийн мөнгөн “Мөнгөн
мод”-ын эздийг “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз дэлгэцийн шилдэг
зураач” “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” “Шилдэг бүжигчин” “Шилдэг хөгжимчин” “Шилдэг
дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинациар шалгаруулна.
Нийтдээ 21 уран бүтээлч нэр дэвшсэн байна. БСШУЯ-наас томилогдсон 9 хүний
бүрэлдэхүүнтэй комисс соёл урлагийн бодлогын газарт ирүүлсэн уран бүтээлчдийн
материалтай танилцаж дууссан аж. “Мөнгөн мод”-ын эзнийг энэ сард багтаан
шалгаруулах бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сард болохоор
болжээ. Оны шилдэг уран бүтээлчийг мөнгөн мод цом, гурван сая төгрөг хүлээж
буй.
Т.Хулан