Өдөр тутмын хэрэглээнээс хог хаягдал болдог эд зүйлсийг нэрлэ гэвэл та юу хэлэх вэ? Хуванцар савнууд, картон цаас, гялгар уутнууд, элдэв хуванцарууд... Бидний шууд хаяхаар орчноо бохирдуулна гэгддэг эдгээр хаягдлыг дахин боловсруулахаас өөрөөр орчноо чимэглэхэд ашиглаж болно. “Прожекрүүм” хэмээх залуусын баг нэгэн том их дэлгүүрийг тэр чигт нь эдгээр хаягдлаар чимэглэжээ. Усны сав, картон цааснууд, гялгар уут болон бусад зүйлийг ашиглаад хоосон мэт байсан “уйтгартай” дэлгүүрийг сэргээжээ. Монтреал хотын “Эатон” төвийг ингэж чимэглэхдээ хоёр сарын хугацаа зарцуулсан байна. Цэвэр усны савыг угааж цэвэрлэх, цааснуудыг цэгцлэх зэрэгт маш их цаг зарцуулсан тухай багийн ахлагч Брайн Армстронг хэллээ. Тэд энэхүү төслөө “Эмзэгхэн” гэж нэрлэсэн нь ч оносон болов уу. Тэдний хийсэн ажлын дүрс бичлэгийг энд дарж үзээрэй.

Хоёр давхраас доош нэвт харагддаг хоосон хэсгийг усны саваар долгилж буй мандал байдлаар байрлуулжээ.

Тэрхүү усан мандалын доор буюу нэгдүгээр давхарын таазнаас усны саваар хийсэн загаснуудыг өлгөсөн байна.

Дээшээ гарах шатнуудын хажууг ч усны долгионоор чимэглэж өгчээ, эд бүгд усны сав.

Харин картон цаасаар моддыг дүрсэлж, навчаар чимэглэн байрлуулсан нь жинхэнэ мэт үзэгдэнэ.

Загаснуудын хайрсыг хамгаалалтын хийтэй бөмбөлгөөр бүрсэн гялгар цаасаар хийжээ.