Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 27 хэргийг эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж байгаа аж. Мөн бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах 12, танхайрах тав, дээрэмдэх таван хэрэг гарсан байна. Түүнчлэн зам тээврийн ослоор арван хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 188 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Б.Чимэг