Сүүлийн үед дээрмийн хэрэг их гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнгөрсөн хоногт Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 42 дугаар байрны гадна талд тус дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 19 настай эрэгтэй Д-г гэр рүүгээ явах замд нь Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй А гэгч архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ бусадтай бүлэглэн “Нокио-32-26” гар утсыг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, гэмт этгээдүүдийг саатуулжээ.
Б.Чимэг