Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар
бохирдуулсны төлбөрийг хураах ажил эхэлжээ. Хуулийн дагуу иргэд тээврийн
хэрэглийнхээ татварыг жилд нэг удаа, зургадугаар сарын нэгнээс өмнө
төлсөн байх ёстой. Нийслэлд гурван газарт бүх машины татвар, оношлогоог
хийж байгаа аж.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны төлбөрийг хураах ажил эхэлжээ. Хуулийн дагуу иргэд тээврийн хэрэглийнхээ татварыг жилд нэг удаа, зургадугаар сарын нэгнээс өмнө төлсөн байх ёстой. Нийслэлд гурван газарт бүх машины татвар, оношлогоог хийж байгаа аж. Энэ нь Баянзүрх дүүргийн авто вокзал, Баянгол дүүрэг дэх “Хөсөг трэйд” ХХК-ий хашаанд мөн Сонгинохайрхан дүүрэгт “Автобус 2” компаний хойно байдаг оношлогооны төв юм. Эдгээр газарт өглөөний 08-12 цаг, 13-18 цагийн хооронд татвар хурааж байгаа гэнэ. Хэрэв татвараа заасан хугацаанд төлөөгүй бол зургадугаар сарын 4-18 хооронд хяналт хийх аж. Үүнд ЗЦГ, Нийслэлийн татварын газар, Улаанбаатар хотын банкны ажилтнууд хамтран ажиллах юм.
Орон нутгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчид харьяа сум, дүүргийнхээ татварын албанд машины татвараа төлөх учиртай юм байна.
Б.Болдсүх