Өнгөрсөн хоногт Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, “М-Ойл” компанийн агуулахад гал гарч, хашаанд хураалттай байсан таван ханатай гэр шатсан байна. Гал сөнөөгчид шуурхай ажиллаж, унтраагаагүй бол шатахууны агуулах дэлбэрэх аюултай байсан аж.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22 дугаар гудамжинд иргэн О-ын 8х6 метрийн хэмжээтэй байшин, Хан-Уул дүүргийн есдүгээр хороо хороо, Буят-Ухаагийн 23 дугаар гудамжинд иргэн Л-ийн 7х9 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байсныг НОБГ-ын харьяа Аврах гал унтраах ангийн гал сөнөөгчид ажиллаж унтраажээ.
Б.Чимэг