Авлигатай тэмцэх газар Стандартчилал хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваныг шалгаж эхэлжээ. Түүнийг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байна. Учир нь түүнийг албан хаагчдаа хууль бусаар халж, өөрийн танилаа ажилд авсан хэмээх гомдол ирсэн аж. Мөн төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-аас давхар шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг