Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар Батлан хамгаалахын сайдад олон хүнийг
нэр дэвшүүлсэн ч Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир, Д.Одбаяр нарын
гишүүд нэрээ татсан. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүнээс яагаад нэрээ татах
болсон талаар тодруулахад “Энэ салбарт ажиллаж байсан туршлагатай,
хүсэл зорилготой хүмүүс байгаа болохоор нөхдөө дэмжээд нэрээ татсан.

Өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар Батлан хамгаалахын сайдад олон хүнийг нэр дэвшүүлсэн ч Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Э.Мөнх-Очир, Д.Одбаяр нарын гишүүд нэрээ татсан. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүнээс яагаад нэрээ татах болсон талаар тодруулахад “Энэ салбарт ажиллаж байсан туршлагатай, хүсэл зорилготой хүмүүс байгаа болохоор нөхдөө дэмжээд нэрээ татсан. Сонгуулийн хугацаа ч бага үлдэж байна. Тиймээс Засгийн газар үүнд хариуцлагатай хандах ёстой. Бас байгаль орчны чиглэлийн хэд хэдэн багц хууль дээр ажиллаж байгаа болохоор түүндээ анхаарал хандуулах чухал хэрэгтэй байна” гэв. Өчигдөр түүний адил ЗТБХБ-ын сайдаас УИХ-ын гишүүн Р.Раш, Сангийн сайдаас Ц.Даваасүрэн нарын гишүүд нэрээ татсан байна.
Б.Баяр