Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулалтын ажлыг түргэтгэх
зорилготой уралдаанд Сүхбаатар дүүргийн 13, 16, 12 дугаар хороо
тэргүүлжээ. Энэ уралдаанд утаагүй зуух, бүрэн шаталтат түлш болон
дулаалга зэрэг зүйлсийг гэр хорооллоор хамгийн идэвхтэй тараасан
хороодыг шалгаруулсан байна. Одоогоор дүүргийн хэмжээнд дээрх төрлийн
бүтээгдэхүүнийг авах 14709 өрх айл байгаагаас 12651 айл хамрагджээ.

Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулалтын ажлыг түргэтгэх зорилготой уралдаанд Сүхбаатар дүүргийн 13, 16, 12 дугаар хороо тэргүүлжээ. Энэ уралдаанд утаагүй зуух, бүрэн шаталтат түлш болон дулаалга зэрэг зүйлсийг гэр хорооллоор хамгийн идэвхтэй тараасан хороодыг шалгаруулсан байна. Одоогоор дүүргийн хэмжээнд дээрх төрлийн бүтээгдэхүүнийг авах 14709 өрх айл байгаагаас 12651 айл хамрагджээ. Ингэснээр СБД-ийн хувьд агаарын бохирдолтой тэмцэх ажил 86 хувийн хэрэгжилттэй байгаа гэнэ. БОАЖЯ, ЭБЭХЯ, Засгийн газрын “Цэвэр агаарын сан”, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, ММССан хамтарч дээрх уралдааныг нийслэлд явуулжээ. Утааны хязгаарлалтын бүс тогтоосон зургаан дүүрэг оролцсоноос СБД-ийнхэн ийнхүү тэргүүллээ. Түрүүлсэн хороодыг 250-700 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулсан байна. Мөн тус хорооноос нэг нэг хэсгийн ахлагчийг 150-500 мянган төгрөгөөр урамшуулжээ.
Б.Болдсүх