Монголын хилийг 124/3 дугаартай хилийн тэмдэгтийн орчмоор удаа дараа
зөрчин адуу хулгайлдаг байсан Солчур тосгоны оршин суугч Аян Сарыглар
гэгч хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлэв. Энэ “сайн эр” 2011
оноос Тувагийн чекистүүдийн хараанд өртөж эхэлсэн гэж “Тува он-лайн”
сайт мэдээлжээ. Тэрбээр Монгол улсын хилээр нэвтэрч хулгайлсан адуугаа

Монголын хилийг 124/3 дугаартай хилийн тэмдэгтийн орчмоор удаа дараа зөрчин адуу хулгайлдаг байсан Солчур тосгоны оршин суугч Аян Сарыглар гэгч хоёр жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлэв. Энэ “сайн эр” 2011 оноос Тувагийн чекистүүдийн хараанд өртөж эхэлсэн гэж “Тува он-лайн” сайт мэдээлжээ. Тэрбээр Монгол улсын хилээр нэвтэрч хулгайлсан адуугаа Тувагийн нутгийн гүнд туун авчирч нуудаг байжээ. Хулгайлагдсан монгол адуунуудын заримыг хууль ёсны эздэд нь эргүүлж өгсөн байна. Аюулаас хамгаалах алба, Хилийн цэргийн хамтарсан ажиллагааны дүнд гэмт хэргийг илрүүлсэн гэж уг мэдээнд дурдсан байна.
Б.Болдсүх