Энэ сараас их дээд сургуулийн 160 гаруй мянган
оюутанд 100 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгасан
билээ. Харин энэ шийдвэрийг оюутнууд эсэргүүцэж байгаа гэнэ. Оюутан бүхэнд
олгож байгаа энэхүү 70 мянган төгрөгөөр 20 гаруй мянган жижиг үйлдвэрийг бий
болгох боломжоос эхлээд сүүлийн хэдэн жил буурахгүй байгаа ядуурлын түвшинг 40%
бууруулах боломж байгаа аж. Тийм учраас инфляцийг хөөрөгдөлд оруулахгүйгээр, эх орноо хөгжүүлэх, өөрсдийн
ирээдүйн амьдралаа баталгаажуулах бүтээн байгуулалтанд тус мөнгийг зарцуулах
санааг оюутнууд санаачлан энэ талаараа маргааш 11 цагт хэвлэлийн хүрээлэнд
мэдээлэл хийхээр болжээ.
Т.Хулан