Одоогоос хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сэлбийн .... тоотод долоон настай Э-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг гарсан билээ. Хэргийг насанд хүрээгүй Д.Даш хэмээх хүүхэд үйлдсэн юм. Баянзүрх дүүргийн шүүхээс түүнд таван жил нэг сарын хугацаагаар жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэр гаргасан аж. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаад байсан. Харин давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хоёр жил долоон сар болгон өөрчилсөн байна.
Б.Чимэг