Кыргызстаны хоёр дахь том хот болох Ош хотод өндрөөрөө дэлхийд
хоёрдугаарт орох морьтны хөшөө нээжээ. Суурийн хамт 26 метр өндөр энэ
морьтон нь Киргизийн туулийн баатар Манас юм. 700 мянган ам.доллараар
боссон уг аварга хөшөө Монголд сүндэрлэсэн

Кыргызстаны хоёр дахь том хот болох Ош хотод өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт орох морьтны хөшөө нээжээ. Суурийн хамт 26 метр өндөр энэ морьтон нь Киргизийн туулийн баатар Манас юм. 700 мянган ам.доллараар боссон уг аварга хөшөө Монголд сүндэрлэсэн Чингис хааны хөшөөнөөс 14 метрээр намхан юм гэж орон нутгийн хэвлэлд бичсэн байна. Морьтны хөшөөний жагсаалтын гуравдугаарт Уругвайн үндэсний Хосе Хервасио Артигасын хөшөөг дурджээ.
Б.Болдсүх