Орчин үеийн Улаанбаатар хотод хуучирсан барилгууд байгаа гэдгийг
нотолж, Хан-Уул дүүргээс зарим газарт 17 сая төгрөгийг өвөлжилтийн
бэлтгэлд гаргаж өгөх гэнэ. Тухайлбал тус дүүргийн Яармагийн нэгдсэн
эмнэлэг, 60 дугаар сургуульд хүйтний цаг үед хүндрэл ихтэй байгаа юм.
Тиймээс тус дүүргийн өвөлжилтийн комисс хуралдаад эмнэлэгт таван сая
төгрөг, сургуульд 10 сая төгрөг гаргаж өгөхөөр болжээ.

Орчин үеийн Улаанбаатар хотод хуучирсан барилгууд байгаа гэдгийг нотолж, Хан-Уул дүүргээс зарим газарт 17 сая төгрөгийг өвөлжилтийн бэлтгэлд гаргаж өгөх гэнэ. Тухайлбал тус дүүргийн Яармагийн нэгдсэн эмнэлэг, 60 дугаар сургуульд хүйтний цаг үед хүндрэл ихтэй байгаа юм. Тиймээс тус дүүргийн өвөлжилтийн комисс хуралдаад эмнэлэгт таван сая төгрөг, сургуульд 10 сая төгрөг гаргаж өгөхөөр болжээ. Үүнээс гадна Хан-Уулын хоёрдугаар хорооны сангийн шугамыг засварлахад хоёр сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэв. Өвөл эхлээд сар гаруй болж байхад өвлийн бэлтгэлийн комиссоос мөнгө гаргаж өгч байгаа нь хамгийн сонирхолтой. Зун, намрын турш газар ухаж, засвар хийж буй гэсэн нэрээр иргэдэд хүндрэл бэрхшээл учруулдаг. Гэтэл өвлийн хүйтэнд ингэж мөнгө гаргаж байгаа нь хэр үр дүнтэй байхыг уншигч та дүгнэх биз ээ. Сургууль, цэцэрлэг болон төсвийн байгууллагуудад гэмтэл, аваар гарах үед засварын ажлыг гүйцэтгэх бригадыг 52 дугаар сургууль дээр байнга байрлуулах гэнэ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn