Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор арван хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн замд “Hyundai Gracе” маркийн 94-64 УНЭ дугаартай автомашины жолооч Б нь явган зорчигч 49 настай эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон байна. Мөн тус дүүргийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөө, “Сансар” худалдааны төвийн хойд замд “Toyota Vitz” маркийн 37-47 УБЧ дугаартай автомашины жолооч Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Toyota Carina” 11-83 УБХ дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц-г гэмтээсэн байна.
Б.Чимэг