Сүхбаатар аймгийн засаг дарга 15 сая төгрөгийн хэрэгт унав
Компаниудаас төрийн
болон төрийн бус байгууллагуудад хандив, тусламж нэрээр мөнгө, эд зүйл тоног
төхөөрөмж маш ихээр өгдөг. Харин зарим байгууллагын дарга нар тусламж, хандивын
тэрхүү мөнгийг аваагүй хэмээн гүрийх болжээ.
Компаниудаас төрийн
болон төрийн бус байгууллагуудад хандив, тусламж нэрээр мөнгө, эд зүйл тоног
төхөөрөмж маш ихээр өгдөг. Харин зарим байгууллагын дарга нар тусламж, хандивын
тэрхүү мөнгийг аваагүй хэмээн гүрийх болжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн засаг
даргын тамгын газар 2010 онд “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас 15 сая
төгрөгийн хандив авчээ. Гэтэл аймгийн ЗДТГ-ын тухайн жилийн санхүүгийн тайланд
тэр мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнаагүй “бултуулсан” нь аудитаар илэрсэн
байна. Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь хандивын мөнгөө юунд зарцуулсан
талаар тайлбар хийгээгүй таг чиг болсны цаана ямар учир байгааг холбогдох
байгууллагууд нь шалгах биз.