Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмон: Улс төржүүлээд байвал Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль мөд батлагдахгүй

2012-1-18
0
ЖИРГЭХ
   Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилэхээр ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс хоёр хуулийн төсөл санаачлаад байна. Сонгууль дөхөж буй тул сэтгүүлчдийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах заалтууд нэн шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг бэлтгэх Засгийн газрын ажлын хэсэгт багтаж байгаа ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмонтой ярилцлаа.
   Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилэхээр ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс хоёр хуулийн төсөл санаачлаад байна. Сонгууль дөхөж буй тул сэтгүүлчдийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах заалтууд нэн шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг бэлтгэх Засгийн газрын ажлын хэсэгт багтаж байгаа ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмонтой ярилцлаа.

- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батална гэж олон жил ярьж байна. Яагаад батлахгүй хойшлуулаад байдаг юм бэ?

- Уг нь тийм их маргаантай, гацаагаад байгаа зүйл, заалт байхгүй л дээ. Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газрын ажил хариуцсан хүмүүс нь хоорондоо учраа олоогүйтэй холбоотой. Ерөнхийлөгч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өргөн мэдүүлнэ гэсэн болохоор бид нар хуулийн төслөө харзнаад суугаад байсан л даа.

- Ерөнхийлөгч болон Засгийн газрын бэлтгэсэн төсөл юугаараа ялгаатай юм бэ?


- Энэ хоёр хуулийн төслийн гол ялгаа нь мэдээллийн эх сурвалжийг нууцлах асуудалд байгаа юм. Ерөнхийлөгчийн төсөлд бол сэтгүүлч эх сурвалжаа нууцлах үүрэгтэй гэж заасан. Харин бидний бэлтгэж байгаа төсөлд сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй гэж оруулсан байгаа. Энэ “үүрэгтэй”, “эрхтэй” гэсэн хоёр үгэнд их ялгаа гарч ирж байна л даа. Засгийн газрын төсөл дээр сэтгүүлчдийн эрхэнд халдахыг сайн хязгаарлаж байгаа. Одоогийн Эрүүгийн хуулинд заасны дагуу бол сэтгүүлчид хэрэг үүсгэсэн бол шууд дуудаад дурын мөрдөн байцаагч нь эх сурвалжаа хэлэхийг шаарддаг. Энэ байдлыг хязгаарлаж байгаа юм. Хэрэв үндэсний эрх ашиг яригдаж байгаа, хуулийн дагуу зайлшгүй эх сурвалжаа дэлгэх ёстой тохиолдолд мөрдөн байцаагч үүнийг шийдэхгүй. Харин заавал прокурорын зөвшөөрөл авч байж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа эх сурвалжаа хэлэхийг шаардах зохицуулалтыг оруулсан. Хэрэв “үүрэгтэй” гэвэл сэтгүүлчийг улам хүнд байдалд оруулчихаад байна. Хэн нэгнээс мэдээлэл аваад сонин дээрээ биччихлээ гэж бодоё. Гэтэл буруудаад эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд сэтгүүлч эх сурвалжаа илчлэхгүй байх үүрэг хариуцлагатай болно. Дэлгэе гэхээр нөгөө хүн маань эх сурвалжийнхаа өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх гээд байна. Бүр хэлэхгүй байя гэхээр шоронд явчих гээд байна. Тэгээд өөрийнх нь буруу болоод шоронд орлоо ч гэсэн  давхар эх сурвалжаа илчилсэн гээд хүндрэх болоод байгаа учир “эрхтэй” гэх нь зөв гэж үзэж байгаа юм.

- Одоо хэрэгжиж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг тунхаг шинжтэй, хэрэгждэггүй гэж нэлээн шүүмжилдэг. Шинэ хууль өмнөхөөсөө ямар давуу талтай вэ?

- Урьд нь хууль нь тунхаг хэлбэртэйгээс гадна хуулийг хэрэгжүүлэх арга, механизмыг нь сайн зааж өгөөгүй л дээ. Жишээ нь, төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гээд заачихсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр орон нутгийн төрийн байгууллагууд хажуудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгаа биз дээ. Яагаад  гэвэл хориглосон заалттай хэрнээ энэ хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс хариуцлага хүлээлгэх ямар ч боломж байхгүй гэсэн үг. Үүнийг илүү нарийвчилж, зүйл, заалтуудыг нь тодорхой болгож байгаа юм.

- Танай ажлын хэсгийн бэлдэж байгаа төсөлд Хэвлэлийн зөвлөлтэй байна, түүний гишүүдийг ерөнхийлөгч томилно гэсэн байсан?

- Хэвлэлийн консулын газар буюу зөвлөлтэй байна гэж шинээр оруулж байгаа. Энэ зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллагын маргааныг анхан шатанд нь авч хэлэлцэнэ.  Тодруулбал, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын талаар гомдол маргаан гарвал шүүх үүнийг хэлэлцэхгүй. Хуулиараа маргааныг нь урьдчилан шийддэг байгууллага тул  тэр асуудлыг Хэвлэлийн консулд шилжүүлнэ гэсэн үг. Энэ зөвлөлийн гишүүдийн тоонд сэтгүүлчид давамгайлсан байх юм. Тиймээс сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан уу, мэргэжлийн ур чадвар дутсан байна уу гэдгийг сэтгүүлчид нь хүрээндээ өөрсдөө ярьж шийддэг болно.

- Ерөнхийлөгч зөвлөлийн гишүүдийг томилно гэхээр эрх чөлөөтэй биш хараат болох юм биш үү?

 -Тийм ээ, хараат бус байдал алдагдана. Гэхдээ хэвлэлийг төрөөс хараат бус байлгах хамгийн боломжтой хувилбар энэ гэж бодож хийсэн.

- Монголын сэтгүүлчдийн эвлэл гэж байдаг шүү дээ. Тэд энэ зөвлөлийн оронд байж болохгүй юу?


- Монголын сэтгүүлчдийн эвлэл энэ Хэвлэлийн зөвлөлийн үүргийг гүйцэтгэж болохыг үгүйсгэхгүй л дээ. Байж болох л хувилбар. Гэхдээ мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд маань хөгжих хэрэгтэй байна. Сэтгүүлчдийн эрх ашгийг улс төрийн бүлэглээс дангаараа хамгаалж чадахуйц түвшинд очих ёстой.

- Байгууллагын эзэд, редакцийн дарамтыг багасгах талаар ямар зохицуулалт тусгасан бэ?

- Энэ асуудлын талаар эрдэмтийн хоорондоо зөрүүтэй олон санал байдаг. Энэ төсөлд сэтгүүлчид эздийнхээ гар хөл болохыг шууд хязгаарласан заалт байхгүй. Гэхдээ үүсгэн байгуулагчийнхаа нэрийг олон нийтэд зарлах, дүрмэнд нь өөрчлөлт орсон бол түүнийгээ нийтэлж байх ёстой. Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтныг  дарамталбал захиргааны хариуцлага оногдуулна гэсэн заалтууд байгаа. Ер нь сэтгүүл зүй өөрөө мэргэжлийн түвшинд хөгжөөд ирвэл олон асуудлыг ёс зүйн үүднээс шийдэх боломжтой. Сэтгүүл зүйн хөгжил боловсронгуй болж, шат ахих тусам илүү хариуцлагатай, илүү ёс зүйтэй болдог.

- Сонгууль дөхөхөөр захиалгат нэвтрүүлгүүд олширдог. Түүнийг дагаад гүтгэсэн, доромжилсон бол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал байнга гарч ирдэг. Үүнийг Сонгуулийн тухай хуулинд орсон зар сурталчилгааны тухай хэсэгтэй хэр уялдуулсан бэ?

- Редакци, хэвлэл мэдээллийн байгууллага ямар нэгэн хууль зөрчсөн зүйл хэвлэж, нийтэлснийхээ төлөө өөрөө хариуцлагаа хүлээнэ. Хэрэв захиалгатай бол заавал захиалгатай гэдгийг нь бичнэ. Захиалгатай нийтлэл, нэвтрүүлэг шүү гээд тавьчихсан тохиолдолд захиалагчтай хариуцлага тооцно. Ингэснээр сэтгүүлчид тохогдож байгаа хариуцлагыг цаад эзэд, байгуулагад нь оноож байгаа юм.

 - Шинэ хууль хэзээ батлагдах төлөвтэй байна вэ? УИХ-ын сонгуулийн өмнө батлагдах болов уу?

- Ер нь улс төржих юм бол батлагдахгүй. Ерөнхийлөгчийнх нь сайн, Засгийн газрынх нь муу гэдэг ч юм уу аль нэгийг нь илүү гоочлоод байвал явахгүй ээ. Сэтгүүл зүйн эрх зүйн асуудлыг яаж сайжруулах вэ, яаж сэтгүүлчдэд ашигтай хувилбар гаргах вэ гэхээс илүү  улс төржүүлж харвал хэцүүднэ л дээ. Жинхэнэ сэтгүүлчдийн эрх ашигт тохирсон хууль гаргая гээд хоёр хуулийн төслөө нийлүүлээд нэгтгэх юм бол батлагдана. Гол нь улс төрийн намууд хоорондоо яаж зөвшилцөхөөс шалтгаална даа.

-Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    хөөрхи хэдэн сэтгүүлч
    2012 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК