Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, баар цэнгээний болон үзвэр үйлчилгээний газарт тамхи татахыг хориглох тогтоол гаргажээ.
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, баар цэнгээний болон үзвэр үйлчилгээний газарт тамхи татахыг хориглох тогтоол гаргажээ. Мөн албан байгууллагууд ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавихыг сануулсан байна. Тамхидалттай эрчимтэй тэмцсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах аж. Өнгөрсөн жил тамхигүй, эрүүл орчин бүрдүүлсэн зоогийн газар, зочид буудал, ресторануудыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгаруулж урамшуулж байжээ.