Улсын хэмжээнд он гарсаар 144.782 хүн амбулториор үйлчлүүлсний долоон хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оноос гурван хувиар буурсан үзүүлэлт аж. Харин нийслэлийн хэмжээнд 69.252 хүн амбулториор үйлчлүүлсний 5259 нь томуу,томуу төст өвчтэй хэмээн оношлогдсон байна. Энэ нь мөн өнгөрсөн оноос 1.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.5 хувийг 15 хүртэлх насныхан, 55.7 хувийг 0-4 насны хүүхдүүд тус тус эзэлж байна. Түүнчлэн амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмчлүүлэгсдийн 12.6 хувийг эзэлж, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад гурван хувиар ихэссэн байна. Харин уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт Дорноговь, Орхон аймгуудад тус бүр нэг буюу нийт хоёр тохиолдол бүртгэгджээ.
Б.Чимэг