Орчин
цагийн “Мартагдашгүй намар” ирэх бямба гаригт нээлтээ хийнэ
UBS телевизээс бүтээсэн гуравдахь уран сайхны кино болох “Мартагдашгүй
намар” нь урд бүтээсэн мюзикл кинонуудаас драм талдаа бүрэн хэмжээний
кино юм байна. Киноны гол дүрд УДЭЧ-ын жүжигчин Б. Тамир, Universe- best
songs наадмын 2011 оны оролцогч Э. Урангоо, Л. Цокто, Ч. Очгэрэл нар,
дүрүүдэд МУГЖ Л. Баттулга /Аглуу/, МУГЖ Ж. Оюундарь, СТА Л. Дэмидбаатар, СТА Г.
Гэрэлсүх, СТА Г. Ган-Очир, СТА Э. Гантулга нар тогложээ. Киноны ерөнхий
найруулагчаар Д. Отгонзаяа, найруулагчаар Б. Жаргалсайхан зохиогчоор Ө.
Гэрэлцэцэг, Ё. Мөнхтуяа, С. Сумъяа, ерөнхий зураглаачаар СТА Д. Цэрэнчимэд,
Кино төслийн удирдагчаар UBS телевизийн Ерөнхий захирал, МУСГЗ Л.
Балхжав, UBS телевизийн Уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр нар
ажиллажээ.
Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ХХААХҮ-ийн яам, Ивээн тэтгэгчээр Сэлэнгэ
аймгийн ЗДТГ, “Петровис”ХХК ажилласан байна. “Мартагдашгүй намар ” уран сайхны
кино 2012 оны нэгдүгээр сарын 21-нд Өргөө кино театрт нээлтээ хийнэ.
Т.Хулан