Дэд сайдын орон тоонд олон нийтийн бухимдал, дургүйцлийг хүргэхгүйн тулд
баячуудын өв залгамжилсан хүүхдүүдийг суулгахгүй гэж МАН-ын удирдах зөвлөлийнхөн ярилцжээ. Тиймээс дэдийн ч байтугай сайдын суудал зулгаах байх гэж таамаглаж
байсан “Монгол алт”-ын залгамжлагч Н.Номтойбаяр энэ удаад “шанс”-гүй
болов.

“Түр” сайд нарын томилгоо тодорхой болсны дараа дэд сайдын суудлыг хэрхэн хуваарилах нь олны анхаарлын төвд байна. Сайдаас нэг шат доор ч багагүй эрх мэдэл атгах тул өөрийн болон хань хамсаатныхаа нэрийг шургуулах хүсэлтэй хүн цөөнгүй байгаа. Тиймээс МАН-ын удирдах зөвлөлийнхөн дэд сайдыг ямар шалгуураар томилох тухай сонирхолтой хэмжүүр тогтоосон байна. Энэ орон тоонд олон нийтийн бухимдал, дургүйцлийг хүргэхгүйн тулд баячуудын өв залгамжилсан хүүхдүүдийг суулгахгүй гэж ярилцжээ. Тиймээс ямар ч байсан дэдийн ч байтугай сайдын суудал зулгаах байх гэж таамаглаж байсан “Монгол алт”-ын залгамжлагч Н.Номтойбаяр энэ удаад “шанс”-гүй болов. Харин удирдах зөвлөлийнхөн хэний ч төсөөлж байгаагүй хүмүүсийг дэвшүүлж гэнэтийн бэлэг барих гэнэ. Энэ нь сонгууль дөхөж буй тул намынхаа рейтингийг алдахгүй гэсэн санаа бололтой. МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд манай сайтын өмнө нь мэдээлж байснаар Швейцарьт болох Давосын эдийн засгийн чуулганд оролцоно. Тэрбээр уг чуулга уулзалтаас нэгдүгээр сарын 26-нд ирэх тул дэд сайд нарын томилгоог түр хойшлуулж, хоёрдугаар сарын эхээр хийхээр болсон гэж эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
Б.Баяр