Хүүхэлдэйн театр шинэ оны баяраа дахин тэмдэглэхээр болжээ

Оросын яруу найрагч, хүүхдийн зохиолч С.Маршакийн "12 сар" жүжгийг Хүүхэлдэйн театр сурагчдын амралтанд зориулан тавих гэж байна. Шинэ жилийн баяр дуусч, өвлийн өвгөн буцсан ч хүүхэлдэйн театр энэ жүжгээр дамжуулан дахин өвлийн өвгөнийг авчирч байна. Энэ сарын 21,22,28,29-ний 14 цагт “12 сар” хүүхэлдэйн жүжиг хэрхэн үргэлжлэхийг сонирхоорой. С.Маршакийн “12 сар” хүүхэлдэйн жүжигт дүн өвлийн хүйтнээр эрх гүнжийн зарлиг бууж, сагс дүүрэн яргуй олж ирсэн хүнд сагс дүүрэн алт өгнө гэснийг сонссон хойд эх, эгч хоёр дагавар охиноо хөөж, ойн гүнээс шив шинэхэн яргуй олохыг шаардана. Даарч ядарсан охиныг өрөвдсөн ах дүү 12 сар түүнийг түүдгийн дэргэд урьж, хүслийг нь биелүүлэх болно. Жүжгийн тасалбарын үнэ 2500 төгрөг болох юм байна.
Т.Хулан