Трансжендер буюу хүйсээ солиулсан эрчүүд дэлхийн загварын ертөнцөд аль хэдийн өөрийн гэсэн орон зайг эзлэх болжээ. Түүний нэг жишээ болсон Бразилийн алдартай загвар өмсөгч Lea T-г танилцуулж байна. www.models.com сайтын 50 шилдэг загвар өмсөгчийн тоонд багтсан тэрбээр Vogue Paris, Interview magazine, Cover magazine зэрэг загварын шилдэг сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн. Өнгөрсөн жил буюу 2011 оны гуравдугаар сард хүйсээ солиулах мэс засал хийлгэсэн. Lea 1981онд Бразилийн хөл бөмбөгчин Toninho Cerezo-гийн хүү нь болон мэндэлсэн, жинхэнэ нэр нь Leandro Cerezo юм. Хүйсээ солиулсан ч тэрбээр байгалиас заяасан юм шиг тун эмэгтэйлэг төрхтэй.

















