Хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүн, түүний дотор махны хангамжийг
нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний
талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Түүний мэдээллээс
харахад энэ сарын 26-30-ны хооронд дөрөв хоногт
нийт 380.4 тн мах буюу хоногт дунджаар 95.1 тн мах орж ирсэн нь хөдөө
орон нутгаас нийлүүлж буй махны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна
гэсэн үг юм. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 1
дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Үхрийн махыг 3700
төгрөг, хонины махыг 3200 төгрөг, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж
байна.

Хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүн, түүний дотор махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Түүний мэдээллээс харахад энэ сарын 26-30-ны хооронд дөрөв хоногт
нийт 380.4 тн мах буюу хоногт дунджаар 95.1 тн мах орж ирсэн нь хөдөө
орон нутгаас нийлүүлж буй махны хэмжээ нэмэгдэх хандлагатай байна
гэсэн үг юм. Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Үхрийн махыг 3700 төгрөг, хонины махыг 3200 төгрөг, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаж байна. Улаанбаатар хотод 202 цэгээр дамжуулан нийт 1002 тн мах худалдсан бөгөөд энэ нь өдөрт дунджаар 45 тонн нөөцийн мах худалдаанд гаргасан гэсэн үг юм.
Махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд нийт 19 худалдааны төвд зохион байгуулав. Уг өргөтгөсөн худалдаанд 14 махны үйлдвэр оролцож, 373.4 тн мах худалдан борлуулжээ. Засгийн газар нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж, махны нөөцийг 10 мянган тонноор нэмж бүрдүүлэхээр төлөвлөлөө. Цаашид махны хангамж, худалдаанд гаргах хэмжээг нэмэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Мөн салбарын яам, холбогдох бусад
хяналтын байгууллага хамтран махны хууль бус экспортыг таслан зогсоох,
хяналт, шалгалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.