Тахиа олноор үхсэн гэх мэдээлэл ОБЕГ-т иржээ
Тахиа олноор үхсэн
гэх мэдээлэл ОБЕГ-т иржээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр
хороо буюу 61-ийн гарманд байрлах шувууны аж ахуйн шувуучин халуурч, тус аж
ахуйн олон тахиа үхсэн гэх мэдээлэл ОБЕГ-т өчигдөр иржээ. Мэдээллийн дагуу холбогдх газрын ажилтнууд очиж ажилласан
байна. Халуурсан гэх, тус аж ахуйн шувуучин
, түүнтэй ойрын хавьтал бүхий гурван хүнд эрүүл мэндийн үзлэг хийхэд биеийн
байдал хэвийн шувууны томуу өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Урьдчилсан байдлаар
тухайн шувууны аж ахуйн тахианаас ньюкаслийн өвчний түргэвчилсэн тестийн шинжилгээ
авсан бөгөөд шинжилгээний хариу хэвийн гарсан байна. Иймд тус байранд байгаа 16
тахианаас цус, залгиур мөгөөрсөн хоолойноос нь дээж авч нийслэлийн Мал
эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн
дараа гарах юм байна. Тухайн үед
шинжилгээний хариуг манай сайт мэдээлэх болно.