Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хурлын эхэнд МАН-ын
Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн дэд сайд нарын асуудлыг хэлэлцээд
олонхийн саналаар дэмжлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хурлын эхэнд МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн дэд сайд нарын асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ. Ингээд Засгаас гарсан АН-ын дэд сайд нарын орыг залгах МАН-ын сайд нараар буюу Гадаад харилцааны дэд сайдаар МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Тэнгэр, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар “МАК”-ийн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайдаар “Бишрэлт” группийн захирал Б.Ундармаа, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар “Авто тээврийн газрын дарга” байсан Б.Цэнгэл нарыг томилоод байна.