С.Сүхбаатарын
дэглэсэн бүжгүүдийг DVD болголоо
Төрийн соёрхолт
бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэсэн бүжгүүдийг багтаасан DVD-ийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид хэвлүүлжээ. “Бүжгийн бахархал”
нэртэй уг DVD нь
С.Сүхбаатарын 60 насны ойд зориулсан хамт олных нь бэлэг аж. Уг DVD
нь Сүхбаатарын 30 гаруй жилийн
хугацаанд бүтээсэн гоцлол, цөөхүүл, том бүрэлдэхүүнд зориулсан 12 бүжиг
багтжээ. Бүжиг дэглээчийн олон шилдэг бүтээлийг ҮДБЭЧ-ын хамт олон гадаад,
дотоодын тайзнаа амилуулж, Монгол бүжгийн урлагийг дэлхий дахинаа сурталчилан
таниулж ирсний зэрэгцээ С.Сүхбаатарын төрийн соёрхол хүртсэн бүтээлийг урын
сандаа хадгалж, уламжлуулан түгээсээр байгаа билээ. С.Сүхбаатар энэхүү цомогт
багтсан бүтээлүүдээрээ бие даасан тоглолт хийх гэнэ.
Т.Хулан